ЕС ДЭХ УДААГИЙН БАЛДОРЖ ШАГНАЛТНААР Б.ЭНХМАРТ ТОДОРЛОО

2017-09-13  

“Балдорж" сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслол ес дэх удаагаа өчигдөр орой "Улаанбаатар" зочид буудалд боллоо. 2017 оны “Балдорж” шагналын эзнээр “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт тодорлоо.

"Балдорж" шагналын тэргүүн байрын эзний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг уламжлалтай. Сэтгүүлч  Б.Энхмартын шагналыг уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өглөө.

“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт “Нулимстай бөхөн”, “Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охин”, “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” бүтээлээрээ тодорч, цом, өргөмжлөл, тэргүүн шагналын эзэн боллоо.

 Шилдэг арвыг танилцуулъя.

  1. МҮОНР-ийн “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн багийн Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ нарын “Гологдсон зүрх” цуврал нэвтрүүлэг
  2. Gogo.mn сайтын Г.Одгаравын “Хүн, ялааны хооронд долоохон генийн зөрүү бий. Хэн байх нь танаас шалтгаална”, “Хар тугалга”, “Д.Нямбаяр: Жилийн өмнө Монгол шиг байсан Японы хөгжлийн нууц юу гээч” бүтээлүүд
  3. МҮОНТ-ийн Ц.Оюундарь, Х.Шинэ-Од нарын “Эр бор харцага” баримтат кино
  4. “Засгийн газрын мэдээ” сонины Б.Баярмаа, Б.Ганбаяр нарын “Амины үнэтэй халуун тогоо” цуврал сурвалжилга
  5. “Өнөөдөр” сонины Т.Энхбатын “Монголын хямрал” цуврал нийтлэл
  6. “Өнөөдөр” сонины Ж.Сувдмаагийн “Уул уурхайнхны шунал Хүдэр голын амийг таслах нь”, “Хүдрийг самарчид самарч байна” цуврал сурвалжилга
  7. “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Энхзаяагийн “Хогонд дарагдсан Хөвсгөл”, “Мөнгө угаагчдын зөөлөн хөрс Монгол”, “Туулын тархинд цахилгаан хөрөө тачигнаж байна” нийтлэл
  8. “Өдрийн сонин”-ы Э.Хүрэлбаатарын “Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар”, “Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна” нийтлэл
  9. “Open door” сонины Б.Ерэнтэйгийн “Задарсан атом нь дараа төрөлдөө ашиглагддаг Далай лам”, “Монгол ба Трамп”, “Эмээлийн мөнгөн баавар ЭВРИКА” нийтлэл
  10. “Өнөөдөр” сонины Э.Харцагын “Богд уулын Нүхтийн амны түймэр”, “Халдлагад өртсөн Туул” гэрэл зургийн сурвалжилга тус тус шалгарчээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:сайхан арга хэмжээ болсон байна. 2017-09-13
зочин:жил бүрийн шагналыг дандаа сонин сайтынхан авахын телевизийнхэн ордоггүй юм уу 2017-09-13
зочин:амжилт мэргэжил нэгт найз нараа 2017-09-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?