ТРАМП БОЛОН БАТТУЛГЫН ГОМДОЛ ЦАЙРСАН УУ?

2017-09-13  

Сонгуулиар олон зүйл танигддаг. Хэн нь найз нөхөд, талархагч, дэмжигч, хэн нь дайсан, сөргөлдөгч гэдэг нь ил болдог. Трампын хувьд АНУ-ын Цагаан Ордны байр суурийг баримталж, Хилларийг тууштай дэмжиж, өөрийг нь доош нь хийж байсан CNN -д гомдсоноо илэрхийлж, заалнаас гарахыг хүртэл шаардаж байсан. Ерөнхийлөгч болсноос хойш хийсэн хамгийн анхны хэвлэлийн бага хурлын үеэр CNN-ийн сэтгүүлчийн асуултад хариулахгүй гэж Трамп загнасан. Тэднийг зөвхөн нэг талыг баримталсан гэж шүүмжилсэн. Одоо ч тэр гомдол нь хэвээр гэдэг нь ажиглагддаг гэж CNN-ийнхэн дурдсан байдаг.

Тэгвэл Монголдоо хамгийн олон, хамгийн өндөр үнэлэмжтэй шагнал гардуулдагт тооцогдох болсон Балдорж шагнал гардуулах ёслолд анх удаа оролцсон Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга бас гомдол хэлээд амжлаа. Тэр та нар дэндүүлсэн шүү. Нэг талд үйлчилсэн. Тийм биз дээ. Би гомдолтой байдаг гэж Балдорж шагналын тайзан дээрээс сэтгүүлчдэд хандаж хэллээ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :манай ерөнхийлөгч сэтгүүлчийн цугласан арга хэмжээнд дээр гомдоллоод амжсан байна 2017-09-13
зочин:сүүлийн үед ерөнхийлөгч арга хэмжээн дээр нилээн шүүмжлүүлээд байгаа байгаа хувцаслалтаасаа болж 2017-09-13
зочин :зарим үг ч үнэний ортой үг шүү дээ 2017-09-13
Хаянхирваа:Үнэнг л хэлсэн ш дээ. Сонгуулийн хэвлэл мэдээлэл илт нэг талд үйлчилсэн. Ийм байхад яагаад хэлж болохгүй гэж... Зөвөө зөв 2017-09-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?