БАЛДОРЖ ШАГНАЛ ХӨГТЭЙ, ФАКТТАЙ ЯВДЛУУДААР ДҮҮРЭН БАЙЛАА

2017-09-13  

Шагнал нүдээ, эзнээ олсон байх аа. Комисс шийдсэн. Сонин хэвлэлээр хангалттай цацагдсан. Бүтээл болон шагналыг биш, шагналын эргэн тойронд юу болсныг хөнгөн дурандав. Ирдэг зочид уламжлалаараа байраа эзэлсэн байв. Үе үеийн ерөнхийлөгч оролцдог тул арга хэмжээг өргөхөөс гадна, илүү ёслолын чанартай болгодгийг онцлох нь зөв байх. Тиймээс хөтөлбөр боловсруулахдаа алхам тутмыг нарийвчлан тооцдог байсан гэж итгэдэг.

Гэтэл энэ жил нэг л өөр. 9 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа нэг л замбараагүй, хяналтгүй, бас зохион байгуулалт муутай боллоо гэх зочдын дүгнэлттэй санал нэгдэв. Хөтлөгчийн ч, зохион байгуулагчийн ч алдаа ар араасаа ундарч байлаа. Нэг танхимд байгаа хэрнээ өөр хоорондоо мэдээлэлгүй байгаа нь алдаа гаргахад хүргэж байх шиг бодогдов. Уламжлалыг хадгалж, ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулах ёслолын арга хэмжээний дундуур хүрэлцэн ирэв. Тухалж суугаад, төгсгөлд нь гол шагналыг гардуулдаг уламжлыг тэр эвдэв.

Дундуур нь "дайрч гарахаар" зохицуулсан учир түүнийг хөтлөгч Ганхуяг тайзнаа урив. Ерөнхийлөгчийн хүрэлцэн ирсэнд талархаад, цаг зав багатай тул шагнал гардуулж амжихгүй, харин үг хэлнэ гэж хөтлөгч зарлав. Гэтэл Баттулга тайзнаа гарч ирээд Ганхуягийн чихэнд үг шигнэв. Бодвол шагнал өгнө гэсэн бололтой. Сангийн тэргүүний ажлыг охиндоо энэ онд шилжүүлсэн Ц.Балдоржийн эхнэр Шүрээ суудлаасаа сандран босож, шагналыг нь гардуулуул гэж үүрэгдчихэв. Ганхуяг ч -За ингэе. Нэгэнт ерөнхийлөгч ирсэн юм чинь шагналын эрэмбээ эвдэж, Гран при шагналаа ерөнхийлөгч Баттулгаар гардуулуулья гэж үгээ залруулав. Түүнийг нь Баттулга толгой дохин, зөв хэмээн дэмжив. Уул уурхай, байгаль орчны чиглэлээр бичсэн сэтгүүлчид шагнал олгох билүү? хэмээн дугтуйг авчраачгүй байхад нь нууцыг нь дэлгэчихэв. Оргил үед нь гардуулдаг гол шагналыг эрэмбэ эвдэн дундуур нь гардуулснаар ёслолын арга хэмжээг эвдэхэд хүргэв. Утга учир, найруулга нь тэр чигтээ алдагдав. Мөн хөтлөгчийн зүгээс та шагналаа гардуулна уу ? гэж хэлтэл, -Би үгээ хэлж дуусаагүй байна шүү дээ гэж хэлж заалыг нирхийлгэж, хөтлөгчийг ичээв.

Шагнал үргэлжилсээр. Хөтлөгч, -Шагналыг Барилга хот байгуулалтын сайд Мөнхбаяр гардуулна гэтэл тэр эрхэм заалыг орхижээ. Мөн эрхэм гишүүн Занданшатар гардуулна гэтэл тэр ч бас танхимаас гарчээ. Хөтлөгч- Шагналын тавцанд Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Мөнхбат таныг урья гэв. - Би Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч биш. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргын үүрэг гүйцэтгэгч гэж Ж.Мөнхбат өөрөө залруулав. Шагнал гардах ёстой хоёр ч сэтгүүлчийг дуудаад дуудаад байдаггүй. Хэл дуулгаагүй бололтой. Ялангуяа Канадын элчин сайдын санаачилсан, өөрөө гардуулахаар ирсэн шагналыг авах сэтгүүлч сураггүй. Ийм нэг ёслолын арга хэмжээ болжээ. Арга бараад Номинтүшиг энэ бүх факт нь анх удаа бие даан зохион байгуулж буй надтай л холбоотой гэж санаа зовсондоо хэлэх шиг болов. Маш туршлагатай хөтлөгч Ганхуягийн өөртөө дэндүү итгэлтэй, тэгээд хайнгадуу байдал нь Балдорж сангийн ёслолын арга хэмжээний нэр хүндийг унагах нь гэдгийг тус сангийн хамт олон анхаарахад гэмгүй болжээ. Дээр нь, Монголын Залуучуудын Холбоо "Тэргүүний залуу сэтгүүлч" шагнал гардуулж эхэлсэн нь тун доожоо муутай харагдуулав. Маш ёслол төгөлдөр болж ирсэн уламжлал бүхий Балдорж сангийн шагнал гардуулах ёслолын арга нэг хоёр хүний алдаа, тавьсан нөхцөлөөс болж нэр хүндээ алдах вий гэж санаа зовнив.

 

 

Д.МАНДАХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:САНДАРСАН ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ ЧААВААС... 2017-09-13
СУВДМАА:УУЛ НЬ ИХ САЙН ЗОХИОН БАЙГУУЛДАГ БАЙСАН ЮМСАН. ЯАГАА ЮМ БОЛОО ? 2017-09-13
Erdenetuya:Hamag stenariig n evdsen ernhiilugch l buruutai yum bishuu !!!!! 2017-09-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?