ХАНДИВЫН АЯНД “ FOHOW” КОМПАНИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ

2017-09-14  

Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад зориулан төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газарт хандивласаар байна.

Тодруулбал өнөөдөр эрүүл мэндийн чиглэлээр олон улсын үйл ажиллагаа явуулдаг “ FOHOW” ХХК-аас Онцгой байдлын ерөнхий газарт таван  сая төгрөгийг хүлээлгэн өглөө.

Дашрамд дурдахад ард иргэдийн санаачлагаар эхлүүлсэн Онцгой байдлын албанд туслах хандивын аянд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 98 иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн /хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж/, 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?