МОНГОЛД ТРАКТОРЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАВ

2017-09-14  

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай улс Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/-аас 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч 32 саяыг нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болсон.

БНПУ-ын “Полмот холдинг”-ийн Хөгжлийн газрын захирал Марек Пол өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбаттай уулзан дээрх зээлийн хүрээнд трактор угсрах үйлдвэр байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Тус компани хэд хэдэн улсад тракторын үйлдвэр байгуулсан туршлагатай бөгөөд 2019 оны хавар гэхэд “Монголд үйлдвэрлэв” гэсэн тодотголтой тракторыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн энэ үйлдвэрээ цахилгаан эрчим хүчээр ажилладаг автобус угсрах боломжтой байхаар тооцоо, судалгааг нь хийжээ.

“Монгол Улсын Засгийн газар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ дотоодынхоо хэрэгцээг хангаж улмаар экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжөө эх орондоо угсарч, үйлдвэрлэх нь үүнд чухал түлхэц болох учиртай” гэж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат хэлэв. Мөн тухайн аж ахуйн нэгж дэвшилтэт техник, технологи нийлүүлж, монгол иргэдийг сурган тогтвор суурьшилтай ажиллуулах ёстой гэж үздэгээ тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?