ТАВАНТОЛГОЙН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ ГЭВ

2017-09-14  

ТАВАНТОЛГОЙН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ ГЭВ

Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминтай өчигдөр уулзаж, Монгол Улс, БНХАУ-ын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд Д.Ганбат хоёр улсын тээврийн чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн юм. Тухайлбал, Тавантолгой нүүрсний уурхайгаас тээвэрлэгдэж буй нүүрс тээвэрлэлт Ганц модны боомтоор нэвтрэх үйл ажиллагаа саатсаны улмаас автомашины урт дараалал үүсч тээвэрчдэд онц хүндрэл үүссэн тухай дурьдаж яаралтай энэ асуудлыг хэвийн байдалд оруулах Хятадын боомтын болон холбогдох бусад байгууллагуудад мэдэгдэж арга хэмжээ авч өгөхийг хүсэв. Энэхүү асуудлын хүрээнд тус чиглэлд хийгдэж буй тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах арга хэмжээг Монголын талаас шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа бөгөөд хил, гаалийн хяналтын чиглэлд Хятадын талтай илүү нягт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Син Хаймин тулгамдаад байгаа дээрх асуудлын хүрээнд холбогдох байгууллагуудад уламжилж, ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэж, бодитой үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн цаашид тээврийн салбарт хоёр тал идэвхитэй хамтран ажиллаж, Хятадын талаас бүхий л боломж бололцоог эрэлхийлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлсэн байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЗТХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?