МАНДАЛ СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС ШИНЭ БАЙРНЫХАА НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ

2017-09-14  

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн шинэ барилгын нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо.
Нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар болон аймаг, сумын удирдлагууд оролцлоо.

Энэ үеэр энэ зун гарсан ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэн хамт олноо хошуучлан ажилласан зарим алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газар, аймаг орон нутаг болон бусад байгууллагын шагналаар шагнаж урамшуулав.

Мандал сум нь 9 баг 2 тосгонтой. Нийт 7,3 мянган өрхийн 25,6 мянган хүн амтай. Улаанбаатар хотоос 174 км, аймгийн төвөөс 210 км зайд байрладаг. Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол сумдтай хиллэдэг, нийт 484,3 мянган га газар нутагтай төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам, авто замаар холбогдсон дэд бүтэц сайн хөгжсөн, Монгол улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо 1-рт ордог томоохон сум юм гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?