ХЗДХЯ, СОЛОНГОСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ БОЛОВСРУУЛАХ ЯАМ ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ХӨТӨЛБӨР ҮЗЭГЛЭЛЭЭ

2017-09-14  

Image may contain: 3 people, people standing

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Бүгд найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомж боловсруулах яамны сайд Ким Ое Сук нар 2018-2020 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Тус улсын Хууль тогтоомж боловсруулах яамны сайд Ким Ое Сукийн хувьд анхны гадаад айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байгаа ажээ.
Хоёр яам хооронд 2014 онд байгуулсан “Санамж бичиг”-ийг улам бататгаж, хийх ажил хэрэг, хүрэх үр дүнгээ илүү тодорхой болгож буйгаараа энэ удаагийн уулзалт онцлог юм. Ингэснээр Хууль зүй, дотоод хэргийн яам болон Солонгосын Хууль тогтоомж боловсруулах яам хоорондын хамтын ажиллагаа нэг алхам урагшилж байна.

Уулзалтын үеэр БНСУ бол эдийн засаг, бизнес, эрүүгийн эрх зүйн орчин төлөвшсөн, хууль эрх зүйн дэвшилтэт орчныг бүрдүүлсэн улс. Тиймээс Солонгос Улсаас суралцах зүйл бидэнд их байгааг С.Бямбацогт сайд онцолсон. Тэр тусмаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд төлөвлөлт хэрхэн хийгддэг, хуулийн хэрэгжилт хөрсөн дээр хэрхэн бууж байгаа, үр өгөөжийг нь хэрхэн үнэлж дүгнэж байгаагаас туршлага судлах шаардлага бий. 
Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад, олон улсын хэмжээнд Монголын хууль тогтоомжийг таниулах, мэдүүлэхийн тулд хуулиа орчуулах шаардлага байнга тулгардаг. Тиймээс хууль тогтоомжийг орчуулах, салбарын албан хаагчдыг мэргэшүүлэх, харилцан туршлага судлах, цахим сургалт явуулах чиглэлд түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт илэрхийллээ.

Уулзалтад Монголын талаас ХЗДХЯ-ны газар, хэлтсийн дарга нар, Солонгосын талаас Төлөвлөлт бодлого зохицуулалтын газрын дарга, Гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнүүд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга нар байлцав.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЦЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?