ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2017-09-14  

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний А/530, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын 2017 оны 08 дугаар сарын 14-ний Дугаар 13 тоот тушаалаар Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг эрчимжүүлэх зорилгоор Майхан толгой, Гүнтийн даваа, Зуслангийн бүсүүдэд Чингэлтэй дүүрэг дэх МХХ-ийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн, дүүргийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дэслэгч В.Мягмаржав, 19 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн төлөөлөгч нартай хамтарч 2017 оны 08 дугаар сарын 25, 30-ны өдөр, 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд хөдөлгөөнт эргүүл шалгалт хийлээ. Нийт 3 албан тушаалтан, 18 иргэнийг шалгалтанд хамруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Шалгалт үргэлжилж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:НМХГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?