МОНГОЛ УЛС, БНЧУ-ЫН ГХЯ ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2017-09-15  

Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНЧУ-ын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт  Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, айлын талаас Чехийн Гадаад хэргийн дэд сайдын орлогч Иван Янчарек нар тэргүүлэн оролцов.

Уулзалтаар хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны ойрын зорилтууд, боломжит салбарын талаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн олон улс, бүс нутгийн байдал, хоёр улсын гадаад бодлогын талаар мэдээлэл солилцож, цаашид хоёр талд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа талууд илэрхийлэв.

 

ЭХ СУРВАЛЖ:ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?