“ICT-ЕХРО-2017” ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА

2017-09-15  

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч, хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 15-17-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “ICT-Expo-2017” үзэсгэлэнг зохион байгуулж байна. 11 дэх удаагаа зохиож буй уг үзэсгэлэн энэ жил  “Төсөөллөө бүтээцгээе” уриан дор болж байгаа бөгөөд өдөрлөгт нийслэлийн Мэдээллийн технологийн газраас оролцож буй юм. Мэдээллийн технологид тулгуурласан өндөр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй, төр засгийн үйлчилгээ, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд уг үзэсгэлэнгийн зорилго оршдог билээ.

ICT-Expo-2017 үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулахыг хүссэн байгууллагуудыг www.ictexpo.mn цахим хуудсаар бүртгэсэн гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?