Б.ЦОГТГЭРЭЛ: ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ САЙН БАЙНА

2017-09-16  

Б.ЦОГТГЭРЭЛ: ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ САЙН БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн яамнаас харьяа байгууллагуудынхаа 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж байгаа. Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл ИНЕГ түүний харьяа байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажилтай танилцлаа.

ИНЕГ, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны алба, “МИАТ” ХК-иуд өвөлжилтийн бэлтгэл ажлаа Дэд сайдад танилцуулж, үүрэг даалгавар авсан юм.

ИНЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг “ИНЕГ-ын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө” боловсруулж, ИНЕНГ-ын Даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан бөгөөд төлөвлөгөөний биелэлтийг ЗТХЯ-нд тогтмол хүргүүлэн ажиллаж байна. Тус төлөвлөгөөнд тусгагдсан нийт 18 ажил 09 дүгээр сарын 14-ний байдлаар 81,1 хувийн биелэлттэй байна. ИНЕГ-ын харьяа албадуудын өвөлжилтийн бэлтгэл 88,3 хувьтай байгаа бол орон нутгийн нисэх буудлууд 85,05 хувийн биелэлттэйгээр өвөлдөө бэлтгэж байгааг Дэд сайдад танилцууллаа.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудал өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 65 ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 37 ажил 100 хувь дуусч, нийтдээ 86,6 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 10 дугаар сарын 01 гэхэд өвөлжилтийн бэлтгэлийг 95 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны хамт олон өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийхээр төлөвлөсөн нийт 11 заалт бүхий 60 ажил 80,3 хувийн гүйцэтгэлтэй байна.

“МИАТ” ХК-ийн хувьд нийт 71 нэр төрлийн ажлыг 08 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 68 хувийн гүйцэтгэлтэй байна. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг төлөвлөсөн хугацаанд бүрэн хийж дуусгах боломжтой гэдгийг Дэд сайдад танилцууллаа.

Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл өвөлжилтийн бэлтгэл ажлуудын талаарх мэдээллэлтэй танилцаад иргэний нисэхийн салбарын өвөлжилтийн бэлтгэл сайн байна гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр юуны өмнө нийт байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг маш сайн хангуулж ажиллахыг хатуу анхааруулаад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахад шаардлагатай хөрөнгө мөнгөтэй холбоотой шийдэх асуудлыг ЗТХЯ-ны зүгээс яаралтай горимоор шуурхай шийдэж өгөх болно гэдгийг хэллээ.

Өнөө жил урьд урьдынхаас илүү цастай, хүйтэн өвөл болох төлөвтэй байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарахыг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн харьяа байгууллагын удирдлагуудад үүрэг болгоод цас орсон өдөр ажил дээрээ хонож ажиллахыг даалгалаа.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЗТХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?