Нүүр   /  

МОНГОЛ ИРГЭД ЯПОН, ХЯТАД УЛСАД ХУЛГАЙ ХИЙЖЭЭ

2016-03-16  

Манай улсын зургаан иргэн 30 орчим мянган ам.долларын гар утас, эд зүйл, бараа бүтээгдэхүүн хулгайлсан хэргээр саатуулагдсан тухай БНХАУ-ын хэвлэлээр мэдээлжээ. Эдгээр иргэд Хятадын Тайбэ хотын нэгэн дэлгүүрээс хулгай хийсэн байна. Тэдний хулгай хийсэн нь камерын бичлэгээр баталгаажжээ. Мөн Японы цагдаагийн байгууллагаас манай улсын дөрвөн иргэнийг өнгөрсөн бямба гарагт орон байрны хулгайн хэрэгт сэжиглэн саатуулжээ. Эдгээр иргэдийг өнгөрсөн оны сүүлчээс эхлэн 10 гаруй төрлийн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж. Мөрдөн байцаалтын явцад 3 иргэн нь хэрэг үйлдсэнээ хүлээсэн бол нэг иргэн нь уг хэргийг хийгээгүй хэмээн мэдүүлсэн байна.

 

Х.АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Angel :Yum asuuj boloh bolvu 2017-12-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?