Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан “ Монгол цэргийн өдөр “ хөгжимтэй парадыг маргааш зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн таван цэгээс цэргүүд үлээвэр хөгжимчидтэй алхана. Жагсаалд Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, батлан хамгаалах их сургуулийн найрал хөгжим, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжимчид цуглаж Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн жагсана.
Эх сурвалж : Батлан Хамгаалахын яамны хэвлэл мэдээллийн алба