ЦАГ ҮЕ ӨӨРИЙН МАНЛАЙЛАГЧАА ДУУДДАГ

2017-09-18  

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар огцорсноор түүний залгамжлагчийн эрэлд эрх баригч Ардын намынхан мордсон. Бусад намыг бодвол боловсон хүчний нөөц ихтэй МАН шилдэг, шалгарсан боловсон хүчнээ нэг бүрчлэн имэрч, алдах эрхгүй сонголт хийх зааг дээр иржээ. Монгол улсын шинэ Ерөнхий сайд хэн байхыг тус намын Бага хурал тодруулна. Хэнийгээ тодруулах нь тус намын дотоод хэрэг боловч, цаг үеийнхээ дуудлагыг сонсоосой билээ. Цаг үе өөрийн баатраа төрүүлдэг. 90 оны Ардчилсан хувьсгалын хүлээн зөвшөөрөгдсөн баатар бол С.Зориг байсан. Түүнийг цаг үе нь дуудсан, төрүүлсэн. Харин өнөөдөр Монголын нийгэм цаг үе өөрийн манлайлагчийг дуудаж байна. Тэр хүн нь Ө.Энхтүвшин байж болох юм гэж зориглон хэлье. Хэвлэл мэдээлэл болон улс төрд хамтдаа болон зэрэгцэж зүтгэж явсны хувьд нөхрөө хувь хүний хувьд ч, төрийн зүтгэлтний хувьд ч сайн мэдэх болжээ. Эгзэгтэй энэ цаг үед хойш сууж биш, хошуучилж улс орноо хөгжүүлэхийг нийгэм олон Таниас хүсэн хүлээж байна. Танд нийгмийн захиалгыг дуулгая. Яагаад гэдгийг цөөн үгээр буулгаж, уншигчдад хүргэх нь ч зөв гэж санана.

Нэг: Монголын нийгэм юун түрүүн шударга, зарчимч, зангарагтай төрийн түшээг Ерөнхий сайд болоосой гэж хүсэмжилж байна. Энэ бол гол шалгуур. Энд нийцэх цөөхөн хүний нэг нь Ө.Энхтүвшин гэж би итгэлтэй хэлнэ. Хөвсгөл аймаг болон нийслэлийн Чингэлтэй дүүргээс 2000 оноос хойш одоог хүртэл нийтдээ 5 удаа УИХ-д сонгогдсон. Бужигнаантай 17 жилийн хугацаанд нэр төр нь сэвтэхүйц ямар нэг асуудалд Ө.Энхтүвшин огт орооцолдоогүй. Түүнд ашиглачих, дараа нь орооцолдчих эрх ямба, албан тушаал байсан. 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2006-2007 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд хийхдээ иргэдийн чихийг халууцуулж, салбарынхны ил, далд шүүмжлэлд өртөхүйц үг, үйлдэл гаргасан, тэр нь хэвлэлийн шарласан хуудаснаа баталгаажин үлдсэн баримт алга. Харин ч аливаа асуудалд зарчимч байр сууринаас хандаж, УИХ-ын чуулганы хуралдааны явцад өрөөлийг бүү хэл өөрийн намын сайд, удирдлагуудыг ч хатуухан чимхэж байсан жишээ элбэг үлджээ. Тиймээс түүнийг монголчуудын хамгийн их хүсч байгаа нэр цэвэр улс төрч хэмээн үнэлж болох нь. Монголын нийгмийг аалзны тор мэт хэрсэн авилга, хээл хахууль, шударга бус байдалтай гагцхүү өөрөө бохир юманд холбогдоогүй, хэн нэгэн, эсхүл элдэв бүлэглэлд барьцаалагдаагүй улс төрч л тэмцэж чадна. Энд тохирч буй цөөн улс төрчийн нэг бол Ө.Энхтүвшин.

Хоёр: Аль ч улсын Засгийн газрын тэргүүн болох хүн зоримог, шийдэмгий, хатуу чанд талдаа, хэрэгтэй үед буулт хийж чаддаг шинж чанартай байвал сайн гэж улс төрийн шинжээчид үздэг. Энхтүвшингийн хувьд эрс шийдэмгий зантай. Тиймээс нялцагнах, найр тавьж буулт хийдэг сул дорой улс төрчдөөс тэр ялгардаг. МАН-ын хүлээн зөвшөөрөгдсөн “хатуу самар” Цэндийн Нямдоржоос илүү зөөлөн байх нь юу бол. Асуудлыг мушгиад юм бүрийг өөнтөглөөд байдаггүй сайн зан чанартай. Шударга зарчимтай, асуудалд ул суурьтай ханддаг ийм л улс төрчийг нийгэм хүлээж байна.

Гурав: Х.Баттулга ерөнхийлөгчтэй хүссэн хүсээгүй харилцан ажиллаж чадах, зарчим, байр сууриа хамгаалах чадвартай, ялангуяа Үндэсний эрх ашгийн язгуур асуудлуудаар ойлголцож хамтран ажиллах эрмэлзэлтэй улс төрийн зүтгэлтэний нэг бол Ө.Энхтүвшин мөн.

Дөрөв: Зөвхөн намын гишүүдийн дэмжлэг авах нь хангалттай үзүүлэлт биш. Иргэдийн олонхийн дэмжлэгийг авч чадах л улс төрч гүйцэтгэх засаглалын тэргүүний хүнд ачааг үүрч чадна. Ийм хүн хэн бэ? гэвэл Ө.Энхтүвшин гэж би хэлнэ. Түүнд бусадтай адил шунал байхгүй. Монгол Ардын Намын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа дэвшүүлсэн. Намаас нэр дэвшигч нь ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодоход өмнөөс нь хариуцлага хүлээж , цаг алдалгүй огцорч байсан зэрэг намтрын онцлох хуудсууд бий. Б.Даш-Ёндон, Ө.Энхтүвшин хоёр л намын дарга байхдаа төрийн өндөр албан тушаалд (Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд) нэрээ огт дэвшүүлж байгаагүй онцлогтой. Энэ удаа цаг үе Ө.Энхтүвшинг дуудаж байна. 9 дүгээр сарын 25-нд эхлэх намын бага хурлаар намын их хурал, ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхий сайдад нэр дэвших ёс суртахууны эрхтэй, цөөн лидерүүдийн нэг нь Ө.Энхтүвшинг гэж би харж байна. Ө.Энхтүвшинг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид, Даш-Ёндон дарга нар Монголын их улс төрд бэлдсэн улс төрч гэж үнэлэхийг би сонссон. Цаг үе өөрийн манлайлагчаасаа дууддаг. 

 

Цогсүрэнгийн ГАНБОЛД ( "Засгийн газрын мэдээ" сонины ерөнхий эрхлэгч, "Ардын эрх " сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга асан)

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Neeree bu****asaa arai l nuruutai, buruu asuudald ****ldaagyi hyn baina shyy 2017-09-18
Зочин:Ичмээр дамшигнууд таарсан хос дугуйнууд захиалаад л өөрийгөө магтуулчих юм аа. Энэ хүн чинь хамт олонтой хэзээ ч ажиллаж чадахгүй. Үнэхээр гологдоно. Ямар хүн мундсан биш хамар хашааны Долгор дээр 2017-09-18
fff:demjij bn aaa, mundag hun gej bodoj baidag Enkhtuvshin shudraga zarchimch hun, 2017-09-18
22:Ene hun baij uneheer bno shuu 2017-09-18
Зочин :Энхтүвшин гишүүн төрийн ноён нуруу шүү. Ямар ч хүнийг алагчилж үздэггүй, жинхэнэ хүн чанартай, нэр нь цэвэр улс төрч. Ийм ноён нуруу л манайд хэрэгтэй байна. 2017-09-18
Зочин:Энхтүвшин гишүүн бол маш шударга улс төрч 2017-09-18
Багаа:Шударга хүн.Ийм хүн хэрэгтэй цаг үe иржээ.МАН ынхан зөв хүнээ дэвшүүлээсэй.Иргэд үнэндээ хуйвалдагчдаас залхаж байна. 2017-09-18
Sanal:Baij boloh sain huvilbar. Tulgatai, tuushtai hun shig sanagddag 2017-09-18
ИРГЭН:ШУДАРГА ЮМ БОЛ НАМЫНХАА БОХИР ЗАВААН ҮЙЛДЭЛ ДЭЭР ШҮҮМЖЛЖЛТЭЙ ХАНДАЖ ЧАДСАН ЦЭВЭР ХҮН МӨН ҮҮ. ЛАВ Л 60,0 ТЭРБУМ ДЭЭР ГАН ХИЙЖ Ч ДУУГАРААГҮЙ. ТЕГ-ЫН ДАРГААР ӨӨРИЙН ХҮНИЙГ ЧИХЧИХЭЭД ДУУГҮЙ БАЙСАН ЮМ БИШҮҮ 2017-09-18
ИРГЭН:ШУДАРГА ЮМ БОЛ НАМЫНХАА БОХИР ЗАВААН ҮЙЛДЭЛ ДЭЭР ШҮҮМЖЛЖЛТЭЙ ХАНДАЖ ЧАДСАН ЦЭВЭР ХҮН МӨН ҮҮ. ЛАВ Л 60,0 ТЭРБУМ ДЭЭР ГАН ХИЙЖ Ч ДУУГАРААГҮЙ. ТЕГ-ЫН ДАРГААР ӨӨРИЙН ХҮНИЙГ ЧИХЧИХЭЭД ДУУГҮЙ БАЙСАН ЮМ БИШҮҮ 2017-09-18
SHUDARGA HumUUN TANd:Demjij bna. Ene hun heterhii shudarga zarchimchdaa muu luivarchdad gaduurhagdaj irsen. Namiin darga baihdaa mieye shig tenegteegui hun. Muu elbegdorj bayr enhbold nariin ****haltad orj Baterdened ner devshih erhee bulaalgasan. Odoo tsag chin bolson . Shuud eyrunhii saidad ursuld. Ta chadna. Ulsturiig tseverleed ug. Uls ornoo hugjuuleed ug.. Demjij bna. 2017-09-18
Bold:Ene namiig hag****gui avj uldeh 2 hun bol s.bayar bolon Enkhtuvshin mon 2017-09-18
Doogii.:End mash zov zvitei saihan bichjee. Ene hvniig bi Eronhii said UIH n darga hiigeesei gej bodoj yavdag yum. Bvh alban tu****aliig ooroo gantsaaraa avah gej M.Enkhbold shunaagvi bol Eronhiilo****d neriig ni devshvvlsen bol garaad l ireh baisan. MAN iin gishvvd demji****d toiron hvreelel vvsgej bvlleglel bii bolgoj huviin asuudlaa vndesnii hemjeend ****haj uls ornii namiinhaa. ev negdliig ev negdliig evdsen hubiin ambits ihtei hvmvvsiin huivaldaan zohion baiguulaltand orolgvi iim shudraga hvmvvsee demjeerei gej urialj baina. O.Enkhtvbshin hiih tsag ni bolson 2017-09-19
MAN iin demjigch:Estoi zowoo. Hvrelsvh ter Haynhyrvaa metiin huivalda****diig namaasaa ****uul. Enkhtvwshing demjie. 2017-09-19
M.mandaxai poland:Yostoi zob xun demjij bna 2017-09-19
Зочин:Ө.ЭНХТҮВШИН ЕРӨНХИЙ САЙД, НАМЫН ДАРГА БОЛОХООС ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ . ТЭГЖ БАЙЖ ЭНЭ НАМ ТЭНЦВЭРТЭЙ ХАРЬЦААНД ШИЛЖИЖ ТОГТВОРЖИНО. 2017-09-19
Зочин:Элдэв бүлэглэлд барьцаалагдаагүй улс төрч. Монголын улс төрд бэлтгэгдсэн хүн. 2017-09-19
МАН-ыг дэмжигч:Энэ намыг авч үлдэх хүн бол Ө.Энхтүвшин . 2017-09-19
amgaa:hamiin darga Yrunhii saided ner devshvvleh heregtei shudraga uls turch 2017-09-19
Zochin :Ene hun l zuv huvilbar shu. Tuunii alsiig harsan uhaan, shudarga zarchimch baidal ene tsagt mash heregtei bnaa 2017-09-19
Tungalag:Mas zuv baina vneheer zuv songolt bolno yamarch muu yumand oroltsoogui ner tsever 2017-09-19
Zochin :Fraktsalj huuwildaand oroltsdoggui, tuhain alban tu****ald tentsehgui bj shunadag uls turchduus tes uur unet zuiltei, tursh****tai, undur medremjtei hamgiin Gol ni bolowsorson ups tur niigmiin unench zutgelten hun gej dugnedeg, Deerh niitleliig bichsen hun yamar Mundag medremjtei hun be? Enhtuwshin gishuun uuriigu reklamdaj, ambitsaldaggui hun uchraas neriig ni duudaj bgaa niitlelch ahiin sanaliig 100 huwi demjij bna. C****am uneniig tsuun ugeer ilerhiiljee. Ta. 2017-09-19
Zochin :Uneheer zuw songolt bna. MAN iin zarim udirdagch nar minii urmiig hugalj nuguu namaasaa uurtsgui sanaa bodol uildeltei bsand mel gaihaj tsel ****ursun shuu. Mongol uuriin ontslogtoi hugjih heregtei. Jin: mongold gazar bagatai oron shig undur undur barilguud hereggui. Irgediin orlogo undur baih ter gartsiig l Oloh heregtei. 2017-09-19
Oyunaa:Gants zuw sanal garch bna. Demjine shu.zorigtoi baigaarai. Mongol yag duusah geed bna shuu. 2017-09-19
Urgen namiin gishuun.:Burhan urshuu. Hurelsuh uimuulegch l. Bish shu. hedhen jiliin umnu genet gishuunees tatgalzaad bie muu geed bsniig bid martaj bolohgui. Tuilbargui bas uimuulegch hurelsuh iin derged ene enhtuwshin bol bolj bna. 2017-09-19
Reader:Тулхтай, тууштай, шударга, жинхэнэ утгаараа улс терч хун дээ. Намынхан хэд гаргахгуй л дээ. 2017-09-19
Zochin :Одоо Ө.Энхтүвшин гишүүн Ерөнхий сайд болох нь зөвөө. Монголд ийм л ухаалаг хүчтэй, зөв бодлого явуулдаг улс төрч хэрэгтэй байна. 2017-09-20
Онгод:МАн үеэ өнгөрөөсөн. Сүнс нь зайлчихсан. Энэ нам байгаа цагт энэ улс уруудна. Цаг нь өнгөрчээ. Энэ намыг сүнсгүй сүгнүүд д дэмжих юм байна. Мөнхтэнгэрийг бүү хилэгнүүл!!!! 2017-09-20
Зочин:Ард, олны масс хэн НЬ хэн бэ гэдгийг сайн мэднэ. Таныг дэмжиж байгаа шүү. Бага хурлын гишүүд хэр ухаалаг шийдвэр гаргахаас шалтга****. МАН ынхан нэгдэхгүй бол 2020 он ирж байгаа шүү. Богино ухаанаар хандвал 2 жилийн дараа АН, МАХН ынханд залгиулна шүү. Ө Энхтүвшин гарвал Та нарыг ухаантайд тооцье. Өөр хүн гаргавал Засгаа унагасан 30 тайгаа цаашаа тонилоорой. ЗА ЮУ. БАГА ХУРЛЫН ГИШҮҮДЭЭ. 2017-09-22
Намын улаан фен:Улс төрч хүн эхлээд хүнлэг бусдын төлөө амьдарч чаддаг хүн байх ёстой. Ийм улс төрч цөөрч байгаа ч Ө. Энхтүвшин байгаа нь үнэн. Бага хурлынхан энэ удаад иргэд олны саналыг сайн аваарай. Мэдээж ЭНХТҮВШИНГЭЭС өөр хүн одоохондоо байхгүй байна. Цаашдаа цэвэрлэгдэж гайгүй болох байх да. Бурхан тэнгэр минь. 2017-09-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?