ГОО САЙХНЫ ГАЗРУУДАД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2017-09-19  

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гоо заслын газруудад хийсэн хяналт шалгалтанд 86 аж ахуй нэгж иргэн хамрагдсан бөгөөд 3.16 кодтой гоёлын гоо заслын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг шалгах хяналтын хуудсаар үнэлгээ дүгнэлт өгөхөд 50 нь их дунд эрсдэлтэй гарчээ. Дээрх газрууд “Эрүүл ахуйн тухай хуулиар хориглосон арьс салст гэмтээх үйлчилгээ г үзүүлж цусаар дамжих халдварыг тараах эрсдлийг бий болгож байна. Иймд гоёлын гоо заслын газруудад хийж буй арьс гэмтээх үйлчилгээг зогсоох  улмаар салбарууд хамтын ажиллагаагаа сайжруулах талаар хэлэлцэж санал зөвлөгөөн боловсруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд  МХЕГ, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн  эрүүл мэндийн  газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үсчин гоо засалчдын холбоо, Стандарт хэмжилзүйн газар бизнес эрхлгчдийн төлөөлөл оролцлоо.

 

 

ЭХ СУРВАЛЖ:МХЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?