ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ОЛОН УЛСАД ТАЙЛАГНАВ

2017-09-19  

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Франц Улсын Парис хотод 2017 оны 9 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний уулзалтад оролцож, тус сүлжээнээс гаргасан зөвлөмжүүдийн хүрээнд Монгол Улсаас авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар тайлагналаа.

Уг уулзалтад Армени, Азербайжан, Гүрж, Киргиз, Казахстан, Тажикистан, Монгол, Украйн, Узбекистан зэрэг улс орноос төлөөлөгчид оролцож, авлигатай тэмцэх, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ олсон амжилт, сайн туршлагынхаа талаар танилцуулав.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний уулзалт нь тус байгууллагын Хээл хахуультай тэмцэх албаны ажлын хэсгийн боловсруулсан авлигатай тэмцэх бүс нутгийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг. Авлигын эсрэг сүлжээ нь авлигын эсрэг арга хэмжээний үйл явцтай холбоотой бүс нутгийн уулзалт зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцох, туршлагыг түгээх, санхүүжүүлэгчдийн үйл ажиллагааг зохион байгуулах замаар Зүүн Европ болон Төв Азийн улс орнуудад авлигатай тэмцэх үйл хэрэгт дэмжлэг үзүүлдэг юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ:АТГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?