ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН УДИРДЛАГУУДЫН ШАХАА ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙХУУ ?

2017-09-19  

Зорчигч тээврийн удирдлагууд ажилчдынхаа эрх ашгийг үл хүндэтгэн хууль бус үйл ажиллагаа явуулж, үндэслэлгүйгээр ажилчдаа халж байгаа асуудлаар Монголын Тээвэр Холбоо, Газрын тосны ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийлээ.

МТХГТҮЭХ-ны дарга​ Б.Базаррагчаа хэлэхдээ : НЗТН-ийн захирал Г.Төмөрбаатар дарга томилогдсон цагаасаа хойш олон хууль бус үйлдлийг удаа дараалан гаргасан мөн ҮЭ-ний байгууллагыг хагалан бутаргасан, ажилчдыг хууль бусаар халсан,  байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан. Энэ байдлыг бид удаа дараа шалгаж  өгөхийг УБ хотын захирагч С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуйд удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй” гэлээ.

Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Рагчаа хэлэхдээ : "Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулах буюу сэлбэг материалыг хэт өндөр үнээр худалдаж авдаг мөн ажилчдаа хууль бусаар халж байгаа учраас ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа" гэлээ.  Мөн тус компаний даргаар ажиллаж байх хугацаандаа удаа дараа ажилчдынхаа эрх ашгийг үл хүндэтгэн албан тушаалын наймаа хийж байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчиж, ажилчдад ажиллах орчин нөхцлийг бүрдүүлж чадахгүйн дээр байгууллагын зүгээс ажилчдад дарамт шахалт ирж байгаа учраас бид Төмөрбаатар даргыг ажлаас чөлөөлөх шаардлага тавьж байна.

Мөн байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, сэлбэг материалыг хэт өндөр худалдан авсан гэх мэдээллийн талаар Г.Болорсүхээс тодруулсан юм.

Ингээд УБ хотын засаг дарга С.Батболд шаардах бичгийн хариуг гурав хоногийн дотор өгөхгүй бол дараагийн арга хэмжээгээ авах болно” гэдгээ тэд мэдэгдлээ.

 

 

П.ДОСМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ИНГЭЖ МЭДЭЭЛЭЛ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН ЯАГААД ӨДИЙГ ХҮРТЭЛ ЧИМЭЭГҮЙ БАЙСАН ЮМ БЭ. ОЛОН ЖОЛООЧ НАР ХОХИРООД Л ҮЛДСЭН. 2017-09-19
Sam****:avtobus negtgel ugaasaa MAH songuuliin mungiig hiideg gazar sh dee 2017-09-19
Сумъяа:Энэ байгуул**** дарамт шахалт маш ихтэй газар. Ажил хийх гэж бүр зовооно доо... 2017-09-19
Zochin:JOLOOCHOOR AJILD OROHOD MUNGU UGDUG L GAZAR DAA 2017-09-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?