ХУУЛЬЧ Д.ОРОСОО “ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВИНА

2017-09-19  

ХУУЛЬЧ Д.ОРОСОО “ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВИНА.

Хуульч Д.Оросоо "Үндсэн хуулийн өөрчлөлт” сэдвээр ирэх Даваа гаригт буюу 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд илтгэл тавина. Энэ хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн чиглэлээр мэргэшсэн хуульч эрдэмтэд, судлаачид болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн зарим гишүүд оролцож мэдээлэл хийнэ.

Эрх баригч МАН шинэ засгаа байгуулсны дараа хийхээр хүлээгдэж байгаа гол ажил нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм. Эрх баригчид УИХ-ын сонгуулиар Үндсэн хуулийг ард түмнээсээ асууж өөрчлөх талаар амлалт өгч гарч ирсэн. Гэвч ажлын хэсэг зуны хэдэн сард, амралтын цагаар төрийн алба хаагчдын хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг хийсэн гэж шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг олон нийт, хуульч, эрдэмтэд хүчтэй шүүмжилж байна.
 
 
 
Эх сурвалж : Tonshuul.mn
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?