А.ЦОГЦЭЦЭГ : АЖИЛ ХИЙЕ ГЭВЭЛ АРГА ОЛДДОГ, ХИЙХГҮЙ ГЭВЭЛ ШАЛТАГ ОЛДДОГ

2017-09-20  

Манайд улсын олон эмнэлэг байх шаардлагагүй.

Байгаа том төвүүдээ төрөлжүүлэх нь зөв юм. Тухайлбал, Клиникийн Нэгдүгээр эмнэлэг эрхтэн шилжүүлэх суулгалт, Клиникийн Гуравдугаар эмнэлэг мэдрэл, зүрхний чиглэл, Эх нялхсын үндэсний төв амбулаторын тусламж үйлчилгээгээр төрөлжих боломжтой. Энэ чиглэлээр өргөтгөлөө хийгээд хөгжүүлэх юм бол улсын төсөвт ч хэмнэлттэй тусна. 2018 оны зургадугаар сард Нэгдүгээр эмнэлэг, Гуравдугаар эмнэлгийн өргөтгөлийг барих бэлтгэл ажил хангагдсан. Цаашдаа улсын эмнэлгүүдийн санхүүжилтийг төрөөс хараат бус, бие даасан байлгах тогтолцоонд шилжүүлэх чиглэлийг баримтална. Энэ зорилгын хүрээнд Клиникийн Гуравдугаар эмнэлгийг санхүүгийн хагас бие даасан тогтолцоо руу 2017 оноос шилжүүлэн туршиж байна.

ЭМЯ бол улсын эмнэлгүүдийн яам бишээ

Монгол Улсын 3 сая иргэний эрүүл мэндийг хамгаалахын тулд улсын болон хувийн хэвшлийн бүх эмнэлгүүдийн үйл ажиллагааг цогцоор нь зангидаж бодлогоо боловсруулж байдаг яам байх учиртай, Эрүүл Мэндийн Яам бол. Улсын эмнэлэгтэй зэрэгцэн Хувийн эмнэлгүүд ч манайд олноор бий болсон. Үүнд төрөөс зохицуулалт шаардагдах болсон. Өндөр хөгжилтэй орнуудад улсын чанартай эмнэлэг бараг байдаггүй. Хувийн хэвшлийн эмнэлгүүдээ тухайн улс төрийн зөв бодлогоор дэмждэг. Манайд гэхэд л, иргэний ЭМД-аас орж ирж байгаа хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг улсын эмнэлэгтэй яг адилхан болгох гэж байна.

ЭМД-ийн санд хэвтэж байсан 400 гаруй тэрбум төгрөг эргэлтэнд орсон.

Энэ их мөнгө эргэлтэд орсон. Хэдийгээр энэ маань төсвийг бүрдүүлдэг ч гэсэн эргэлтэнд орж байх ёстой. Аливаа улс орны эрүүл мэндийн салбартаа анхаарал тавьж байгаагийн үнэлэмж нь ЭМД-ын санг хамгийн бага үлдэгдэлтэй ашиглаж буйгаар хэмжигддэг. Ирэх жил нь дахиад л хүмүүсийн төлсөн даатгалын хураамжаар сэлбэгдэж байдаг. Ийм учраас зөв зүйтэй зүйлд нь зарцуулах л хэрэгтэй гэж үздэг. Энэ чиглэлээр ХНХЯ-н сайд Н. Номтойбаяр сэтгэл гаргаж ажилласанд талархаж байна.

Царцаагдсан барилгуудын санхүүжилтийг шийдвэрлэсэн

Анх ажил авахад төсөл хөтөлбөрүүд нь зогссон, барилгууд нь царцаагдсан санхүүжилт байхгүй хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа зэрэг хүндрэлтэй байсан. Одоо нөхцөл тэс өөрөөр эргэсэн. Бүх төсөл хөтөлбөрүүд хөдөлж, царцаагдсан барилгуудын санхүүжилтыг нь шийдэж, заримаас нь ашиглалтанд өгч байна. Энэ жил 6 сумын болон аймгийн төвд төрөх эмнэлэг, нэгдсэн эмнэлэг ашиглалтанд орно. Кувейт улсын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийг барих зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж улсад 3,8 тэрбумын гэрээ хийсэн. Цаашилбал, АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт дөрвөн нэгдсэн эмнэлгийг Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт, орон нутагт Ховдод бүсийн эмчилгээ оношилгооны төв барих болов.

Ард иргэдээ өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь төрийн үүрэг

Тийм учраас урьдчилан сэргийлэх нь дан ганц Эрүүл мэндийн Яам, тус салбарын хариуцах ажил биш. Төрийн болон төрийн яамдуудын салбар дундын оролцоо нэн чухал. Иргэн эрүүл саруул байя гэвэл, иргэнээ төр нь эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалъя гэвэл иргэдийн мэдлэг хандлага, тэднийг өвчлөхөөс нь өмнө хамгийн бага зардлаар урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндэд чиглэгдсэн ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд эрүүл байхын үндэс бол 55% нь өөрийнх нь амьдралын хэвшлээс, 25% нь амьдрах орчин нийгмээс, 10% нь удамшлын шалтгаан, үлдсэн 10% нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байдлаас шалтгаалдаг гэсэн судалгаа бий. Монгол улсын иргэн нэг бүрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэдний амьдрах хөдөлмөрлөх эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь төрийн нэн тэргүүнд хий ажлын нэг гэж чухалчилан үзсэн. Тиймээс ч 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж, Тусгай сангийн хуулинд өөрчлөлт оруулж, Эрүүл мэндийн дэмжих санг сэргээж 21 аймагт нийгмийн эрүүл мэндийн сургалтуудыг зохион байгуулж байна.

Энэ салбарыг урсгалд нь хаяж болохгүй

Өмнөх засагт мөнгөтэй үе ч , мөнгөгүй үе ч байсан л байх. Гэхдээ л эрүүл мэндийн салбарыг ингэж зөнд нь орхиж, урсгалаар нь явуулж болохгүй. Явж явж хамгийн үнэтэй салбар бол эрүүл мэндийн салбар болно.

Эх орондоо эрхтэн шилжүүлэн суулгадаг болов

Элэг бөөр, ясны чөмөг зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нь маш өндөр өртөгтэй учир энэ өвчин туссан иргэд, тэдний ар гэрийг ядууралд хөтөлж байсан асуудлыг зогсоосон. Гадаадад явж эмчлүүлэхэд л 100-300 сая төгрөгний өндөр өртөгтэй байсан тэрхүү эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо хийдэг эмч, эмчилгээний баг, түүнчлэн эмчилгээнд зарцуулах санхүүжилтийг нь төрөөс бүрэн шийдсэн.

Ажил хийе гэвэл арга олддог, хийхгүй гэвэл шалтаг олддог

Юм хийе, санаж сэдье гэсэн хүнд 14 сар гэдэг бол тийм ч богино хугацаа бас биш шүү. Салбарын хувьд надад ямар нэг хугацаагаар судлах, суралцах, танилцах шаардлага байгаагүй нь давуу тал байх. 30 жил тогоонд нь чанагдсан миний салбар. Түүний сүүлийн 15 жилд нь эрүүл мэндийн салбарт удирдах алба хашсан хүний хувьд өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүллээ гэж хувьдаа дүгнэж байна. -Дэлхийн хэмжээнд 400 сая хүн эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ авч чадахгүй, бага, дунд орлоготой улс орнуудын хүн амын 6 хувь нь эрүүл мэндээс шалтгаалан ядууралд ордог. Мөн жил бүр 100 сая хүн эрүүл мэндийн зардлаас шалтгаалан ядууралд өртдөг гэсэн ДЭМБ ын судалгаа байдаг. Энэ бүх эрсдэлээс иргэдээ хамгаалахыг зорьсон. “Эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах бодлого 2017-2026” –г богино хугацаанд боловсруулж батлуулан, төрийн бодлогод тусгуулсан.

В,С вирус тоолох лабораторийг шалгаруулахад намайг элдвээр цоллосон

ЭМД-аар В,С вирус тоолох 22 лабораторийг шалгаруулсан үйл явдал болсон. Намайг баахан цоллосон. Тодруулахад, энэ 22 лабораторийг манай яам, миний бие шалгаруулаагүй, шалгаруулдаг ч үгүй. Нэгэнт вирус тоолох лаборатори хангалтгүй учир хувийн эмнэлгийг татан оролцуулсанд буруу зүйл байхгүй. Ажил хохирох ёсгүй. Үүнийг хариуцаж гүйцэтгэсэн яам нь НХХЯ. Шалгаруулалтад хэний, хаанахын ямар лаборатор орж, багтаж байгаа нь надтай огтхон ч хамааралгүй. Ажил үүргийнхээ дагуу холбогдох яамных нь зохих мэргэжлийн хүмүүс нь үүргээ гүйцэтгээд л, хяналтаа тавиад л, хариуцлагаа тооцоод л явж байгаа. Яамны ажлууд тус тусдаа шүү дээ. Харин ирэх жилээс энэ яриа дахиж гарахгүй. Учир нь , 21 аймаг 9 дүүргийн эмнэлэгт вирус тоолдог аппарат авч өгч байгаа.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ganaa:гахйхалтай 2017-09-20
санаа: овоо шүү дээ 2017-09-20
хайрхан:хувьдаа эмнлэгтэй биз тдэь сайд аа 2017-09-20
зоригт:ажлаа сайн мэдэх хүн юм байнав аргагүй 2017-09-20
мээдээ:дариад сайд болох гээд байгаа юм уу 2017-09-20
үйлст:энэ хүн ажлаа үргэлжлүүлбэл иргэд хожих юм биш үү 2017-09-20
сайханбилэг:мэргэжлийн засгийн газрын мэргэжлийнгэх тодотггол нь энэ хүн шүү дээь ганц 2017-09-20
сараа:Ажлаа мэддэг жинхэнэ мэргэжлийн хүн байна даа ийм л хүн шинэ Засагт хэрэгтэй. 2017-09-20
boldoo:Ажиллаа сайн мэддэг мундаг хүн шүү ийм л хүн эрүүл мэндийн салбар хэрэгтэй 2017-09-20
p:khuurkhii,,baakhan tcaas,mungu urjdee... 2017-09-21
emch :bogino hugatsaand sain ajillasan ingeed ****wal mash haramsaltai urgeljluuleed ajlaad ehlesn ajliinhaa ur dung ni uzeesei 2017-09-21
эмч :Манай эрүүл мэндийн салбарт сүүлийн хэдэн жил ингэж сайн ажилласан сайд байхгүй шүү. Нямдаваа сайдаас хойш ганц сайн нь Цогцэцэг л байнав одоо тэгээд аваад хаях байхдаа сайдаар нь үлдээчээсэй билээ 2017-09-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?