Д.АРИУНБОЛД : ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ " ХК НЬ УДИРДЛАГЫН ЦАЛИНГАА 50% ТАНАСАН

2017-09-20  

25-р телевизийн "Ам нээвэл.." нэвтрүүлгээр орохдоо ( 2017 оны 9-р сарын 12-ны өдрийн дугаарт ) "Эрдэнэс Таван Толгой" ХК -ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд сэтгүүлч Мөнхтуулын асуултад ингэж хариулсан. Д.Ариунболд захирлын тэргүүлсэн удирдлагын баг зардлаа буулгахаас ажлын гараагаа эхэлсэн нь энэ аж. Харин жирийн ажилтан, уурхайчдын цалинг огт хөндөөгүй гэдгийг онцоллоо. Уурхай урьд үзэгдээгүй, сонсогдоогүй үр ашигтай ажилласан. Нүүрсний үнэ тогтмол өссөн гадаад таатай нөхцөлөөс гадна, дотооддоо үйлдвэрлэлийн өртөг зардлыг буулгаж чадсан нь энэ багийн амжилтын нууц байлаа. Удирдлагын шинэ баг эхний зургаан сард Хятад улсын Чалко компанийн 110 сая ам долларыг бүрэн төлсөн. Ингэснээр гадаад өрөө бүрэн барагдуулж, шинэ гэрээ хэлцэл хийх таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Гадаад өр дарсны дараахан, - Хүний хөгжлийн санд төвлөрүүлсэн Хөгжлийн банкны 239 сая ам.долларын өр манай дансанд бүртгэлтэй байдаг. Сонгуулиар иргэддээ тараасан мөнгө. Хэдийгээр манай компанийн тавьсан өр биш ч гэсэн, нэгэнт манай балансад бүртгэлтэй тул дарах шаардлага үүссэн. Үйл ажиллагааныхаа эрч хүчээ хадгалж чадвал "Эрдэнэс Таван Толгой"ХК- энэ ондоо багтааж энэхүү дотоод өрөө ч дарах бүрэн боломжтой гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд тодотгож байна. Дотоод өрөө барагдуулсны дараа иргэдийн 1072 хувьцаа амилах нөхцөл ойртох юм байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Тэр өрийг төлөх асуудлийг будлиантуулсан Алхуяг луйварчинд хариуц**** тооцсон уу?? 2017-09-20
Ganchimeg: Sain ajilajee 2017-09-20
Мөнгөнбаатар: Хэн ингэж ажиллаж чадаж байлаа. 2017-09-20
Сүхтөмөр:Зориуд алдагдалтай ажиллулж, өөрсдөдөө авах гэдэг байман ч юм билүү, өмнөх дарга нар нь 2017-09-20
Алимаа: Сайн ажиласныг сайнаар нь хэлж сурмаар юм. 2017-09-20
Мэндбаяр:Ам нээвэл-г үзэх дуртай 2017-09-20
Гансүх:Сайн мэнэжэр гэж энэ хүнийг хэлэх байх даа. 2017-09-20
Ганзориг: Мангө цохисон уу? 2017-09-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?