"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын хүрээнд БХЯ, ЗХЖШ-аас хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулна.
-ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим,
-Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим,
-БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим,
-"Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид,
-ХХЕГ
-ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжмийн салаа нийслэлийн таван цэгээс нэгэн зэрэг жагсаалаар Чингисийн талбайд ирнэ.
Тодруулбал:
Зүүн 4 зам, баруун 4 зам, бага тойруу, баянбүрд, их хуралдай гэсэн 5 цэгээс хөгжимтэй парад алхах аж. Энэ үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болсон байна. Хөгжимтэй парад алхсан бүрэлдэхүүн 12.30-13.00 цагт Чингисийн талбайд нэгдсэн тоглолт үзүүлэх юм байна.
А.САЯН