"Эргүүл 1000” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 18-30-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Их засаг их сургуулиудтай хамтран Баянзүрх дэх цагдаагийн 1,2,3-р хэлтэс дээрх арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Өчигдөр нэгдсэн арга хэмжээний үеэр Нарантуул ОУХТөвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Баянзүрх дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч А.Чөдөрпүрэв, Батлан хамгаалахын их сургуулийн оюутан М.Амартүвшин, Л.Ганбат, М.Бат-Очир нар автомашинаас эд зүйл бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
П.ДОСМАА