Нүүр   /  

ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ КОМПАНИЙН 21-Р ТАЛБАЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ЗАХИРАМЖ ГАРЛАА

2017-09-20  

газрын тос зурган илэрцүүд

Петро Чайна Дачин тамсаг компанийн 21-р талбай хатуу хучилттай авто замаар тээвэрлэлтээ хийх ёстой ч өнөөг хүртэл шороон замаар тээвэрлэлт хийж байгаа. Энэ нь олон салаа зам гаргаж тоосжилт бий болгож байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас тус компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг түтгэлзүүлэх захирамж өнөөдөр гарлаа.  Петро Чайна Дачин тамсаг компанийн 21-р талбай өвдөг баянхошууны боомтоор бүтээгдэхүүнээ тээвэрлэн экспортлож байгаа юм. Ингэхдээ 19-р талбайгаас баянхошууны боомт хүртэлх хатуу хучилттай авто замд нийлэх хүртэл 68 км шороон замаар зорчиж байна. Тиймээс Зам тээврийн сайдын 2015 оны тушаалаар Петро Чайна Дачин тамсаг компанийг 68 км замаа хатуу хучилттай болгон шинэчлэсний дараа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн тушаал гарчээ. Энэ тушаалын хэрэгжилтийг хангуулах үүднээс өнгөрсөн 2 жилийн хугацаанд мэргэжлийн байгууллагууд удаа дараа шаардлага тавьж байсан ч тодорхой эрхийнхээ хүрээнд арга хэмжээ авч байсан боловч асуудал хэвээр байгаа тул орон нутгийн дээд байгууллага эрх үүргийнхээ хүрээнд ийнхүү тус талбайн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох захирамж гаргаж байгаагаа мэдэгдлээ. 

Петро Чайна Дачин тамсаг компанийн 21-р талбайн шороон замаар хийсэн тээвэрлэлтийн улмаас 9-35 м-ийн өргөнтэй олон салаа зам бий болж тухайн бүс нутагт их хэмжээний тоосжилт үүссэн зэрэг нь байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд заналхийлж байгаа тул ийнхүү дараагийн шатны арга хэмжээ авч байгагаа илэрхийллээ. Уг нь бол Петрой Чайна Дачин тамсаг компанийн 21-р талбайн тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрлийг олгож байгаа зам тээврийн сайд үүргээ биелүүлэхгүй байгаа тус компанийн үйл ажиллагааг цуцлах эрх нь байгаа ч гаргасан шийдвэртээ эзэн нь болж чадахгүй хариуцлагагүй хандаж байна. Ямартай ч Петро Чайна Дачин тамсаг компанийн 21-р талбайн тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогсоох шийдвэр гаргалаа. Харин одоо хэрэгжүүлэх л үлдэж байна.

 

 

А.ИЧИНХОРЛОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Irgen:зев сайн байна 2017-09-21
Зочин:захирамж хэрэгжээсэй билээ. Төрийн хуулийн нэг шүү дээ 2017-09-30
Zochin:Ter zahiramjaa FV deer buren eheer ni taviadahaa tegj baij unemshine. Hyatadyydtai iim amarhan saldag bol odoo MY- iin zasgiin gazar Baliar buduuleg zavaan hyjaa nariig unuu margaashgui bugdiig ni gargaatah. Uneheer buren erhet tysgaar togtnoson yls l yum bol Yerunhiilugchuu !!!!!!!!!!!!!! Symiyabazaraa !!!!!!!!!!!! Ene gej internet deer ****an hydlaa yarisan ard tumnii setgeld hurehgui said nertei ****vriin haalt bainaa!!!!!!!!!!!!!!! Ene Manangyyd ystaj ard tumniig taivan bailgaad uguuchee, heseg ylsiin namtai namgui ard tumen tur ylsaa tuvhnuulj chadna. Manangyyd gai bolood baina. Nam ch gejdee heden hoorondoo hereldsen heruulch yumnyyd... 2017-11-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?