Нүүр   /  

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ДОТООД ЦАХИМ СИСТЕМД ХОЛБОГДОХОД 54 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

2017-09-21  

Холбоотой Зураг

Дорнод аймгийн төрийн байгууллагууд дотоод цахим системд холбогдохоор боллоо. Ингэснээр төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжирч, иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй үйлдэх төсвийн хөрөнгө хэмнэх давуу талтайг тодотголоо. Байгууллагын дотоод цахим системийн эйбл гэх энэхүү програмыг улсын хэмжээнд 500 орчим байгууллага ашиглаж байна. Энэ программ нь ажлын гүйцэтгэл, түүнд тавих хяналтыг цахимжуулсан учраас бичиг цаасны хэрэглээг багасгах, ажлын уялдаа холбоог нэмэгдүүлэх зэрэг томоохон ач холбогдолтой байна. 

Тухайлбал, нэг сумын засаг даргын тамгын газарт жилд 400-500 албан бичиг ирдэг бөгөөд тухайн асуудал шийдэгдэж байгаа эсэхэд нэг бүрчлэн хяналт тавихад хүндрэлтэй, аль байгууллагын хаалга дээр очоод гацаанд орсон эсэх нь тодорхойгүй, аль эсвэл олон бичиг цаасан дундаас алга болчихдог гээд асуудал олон. Харин дотоод цахим системээр энэ бүх асуудал шийдэгдэх боломжтойг тэд хэллээ. 

Дорнод аймгийн төрийн байгууллагуудын бүхий л ажилтан албан хаагчид дотоод цахим системд шилжих сургалтад ийнхүү хамрагдаж байна. Ирэх оны эхэн гэхэд энэхүү программыг үйл ажиллагаанд нэвтрүүлж эхлэхээр төлөвлөжээ. Эйбл программд холбогдоход 54 сая төгрөг зарцуулж байна.

 

 

А.ИЧИНХОРЛОО / ДОРНОД АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?