“Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БСШУСЯ, Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран энэ баасан, бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд “Номын баярын өдөр” зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр хэвлэлийн газар, номын дэлгүүрүүд бүх номоо 5-90 хувь хямдруулж худалдах ба өөрт хэрэгтэй мэргэжлийн болон бусад ном зохиолуудыг хямдралтай үнээр авах боломжтой аж. Өдөрлөгийн үеэр гэр бүлийн уншлагыг дэмжсэн уулзалт, ярилцлага, “Эх хэл, өв соёлоо дээдлэхүй” зөвлөгөө, зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн, уран уншлага болохоос гадна “Хүүхдүүдээ дэлгэцнээс аваръя” аяны үйл ажиллагаа болно. Тус баяр баасан гарагт 11:40 цагт эхэлж, бямба гарагийн 18:00 цаг хүртэл үргэлжлэх аж.
П.ДОСМАА