МУ-ЫН ЕТГ ДАРГА З.ЭНХБОЛД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ШИНЭЧИЛСЭН ЖУРМЫГ ГАРДУУЛАВ

2017-09-21  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэчилсэн журмыг тус зөвлөлийн дарга Г.Баасан болон зөвлөлийн гишүүдэд өнөөдөр гардуулан өгөв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчилж баталлаа.

Хуучин журамтай харьцуулахад нэлээд өөрчлөлт орсон. Түүний хувийг Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, зөвлөлийн төлөөлөлд гардуулж байна. Журамд заасан зүйлүүдийг хэрэгжүүлэн ажиллаж, олон нийтийн зүгээс тавих хяналтыг үр дүнтэй тавина гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч итгэж байгаа” гэлээ. Энэ хяналт бол төрийн хяналт биш, иргэд, олон нийтийн хяналт байх ёстой гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд онцгойлон сануулж хэлсэн юм.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Олон нийтийн хяналт бол хамгийн дээд хүч байдаг. Үүнийг харуулахын тулд чин сэтгэлээсээ хариуцлагаатай ажиллах зорилт тавьж байна” гэлээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ : PRESIDENT.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
albaker:Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com 2017-09-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?