ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААРАА СҮРЬЕЭГИЙН ТАСГИЙН АЖИЛТНУУДАД 30 ХУВИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХООР БОЛЖЭЭ

2017-09-21  

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгохоор болжээ. Засгийн газар ээлжит хуралдаанаараа хэд хэдэн асуудал хэлэлцэж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон хүүхдүүдэд холбоотой шийдвэрүүдийг гаргажээ. Сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаалыг хашиж байх хугацаанд сар бүр олгохоор болжээ. Нэмэгдлийг энэ сарын 1-нээс тооцон төсвийн багцад багтаан олгохыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгасан байна.

Мөн Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр баталсан байна. Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулж санхүүжүүлхийг үүрэг болгосон байна.  

 

 

Эх сурвалж : Zasag.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
albaker:Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com 2017-09-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?