БАГШ НАРЫН “САНУУЛАХ” АЖИЛ ХАЯЛТ ЦААШИД ХУГАЦААГҮЙ АЖИЛ ХАЯЛТ БОЛНО

2017-09-21  

“Багшийн цалин нэмүүлэх түр хороо” энэ сарын 18-нд засгийн газарт багшийн цалинг 1.6 сая хүртэл нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн. Хэрэв шаардлагын хариуг энэ сарын 21-н хүртэл ирүүлэхгүй бол улс орон даяар сануулах ажил хаялт хийнэ хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр багш нар ажил хаялт орон даяар хийж байна.

Одоогоор багш нарын сануулах ажил хаялт улсын хэмжээнд 60 хувьтай байгаа бол уг хоёр өдрийн ажил хаялт цаашид хугацаагүй ажил хаялт болох учраас Засгийн газраас хариу өгөхийг шаардаж байгаа гэнэ.

“Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав: “1.6 сая төгрөгийн цалинг бид маргааш өг гэж нэхээгүй. Ирэх жилүүдэд үе шаттайгаар нэмж өгөөч гэсэн шаардлага тавьсан. 30 хувь нэмнэ гэсэн шийдвэр хэзээ, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байна. Нэг багш 35 хүүхэдтэй ажилладаг бол өнөөдөр 70 хүрсэн байна. Багшийн цалин хамнгамжийн асуудлаас болж багш мэргэжлийн үнэ цэнэ унаж байгаа. Үүнийг эцэг эхчүүд маань ойлгож, төр засаг ирээдүйгээ бодож шийдвэртэй алхам хийгээсэй гэж хүсэж байна” гэлээ.

Одоогийн байдлаар ажил хаялт нийслэлийн ЕБС 43 хувьтай, СӨБ 28 хувьтай улсын хэмжээнд ЕБС 56 хувь, СӨБ нь 23 хувьтай байгаа аж. Өнөөдөр улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байгаа бол цаашид энэ тоо өснө гэдгийн хэллээ.

 

П.ДОСМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
albaker:Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com 2017-09-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?