“ӨНДӨР ДОВ”-ЫН ХЯНАЛТЫН ЦЭГ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2017-09-22  

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт “Өндөр дов”-ын хяналтын цэг ажиллаж эхэллээ. Тус байнгын ажиллагаатай хяналтын цэгийн нээлт өчигдөр /2017.09.21/ болж өнгөрлөө. Энэхүү хяналтын цэгийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж буй нь онцлогтой юм.

Энэ чиглэлийн хатуу хучилттай авто замаар хоногт 4-6 мянган тээврийн хэрэгсэл зорчдог, тэдгээрийн олонх нь ачааны автомашин байдаг аж. Улаанбаатар-Хөшигийн хөндий болон Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймгаас Улаанбаатар, нийслэлээс тус аймгуудыг зорьсон тээврийн хэрэгслүүд дайран өнгөрдөг. Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.

Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм.

Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна.

 

 

Эх сурвалж : ЦЕГ хэвлэл мэдээлийн төв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БОЛДХУЯГ:МАШ ЗӨВ АЖИЛ ХИЙЖЭЭ. 2017-10-06
ZOCHIN:ENE TSEGIIG BAIGUULAHIIG IH HULEEJ BAILAA 2017-10-06
Zorig:zuv zvil hiijee 2017-10-06
Zochin:gemt hergiin garalt ter dundaa maliin hulgain hereg geed asar ih ur dun ugnu... 2017-10-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?