РОНАЛДОТАЙ РЕАЛ ТАЛБАЙДАА БЕТИСИЙГ ДИЙЛСЭНГҮЙ

2017-09-22  

Испанийн ЛА лигийн тавдугаар тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ тойрогт Эзэн хааны баг “Реал Мадрид” “Бетис”-ийг талбайдаа хүлээн авч 1:0-ээр ялагдлаа. Тоглолтын эхнээс Реал мадрид илүү довтолсон тоглолт үзүүлж Гарет БейлРоналдо нар аюултай довтолгоо хийж байсан ч “Бетис”-ийн хаалгагч ажлаа сайн хийж гоол алдаагүй. Улмаар тоглолтын үндсэн цаг хуурай тэнцээгээр өндөрлөж нэмэлт цагийн 93 дахь минутанд “Бетис”-ийн Парагвай довтлогч Санабриа мөргөж энэ тоглолтын хожлын гоолыг оруулсан байна. Энэ тоглолтод шүүгчийг түлхэж таван тоглолтод оролцох эрхээ хасуулаад байсан Дэлхийн шилдэг тамирчин Кристиан Роналдо буцаж ирсэн ч багтаа тусалж чадсангүй. “Реал Мадрид” энэ тоглолтод гоол оруулсан бол 73 тоглолт дарааллж гоол оруулсан дээд амжилтыг эвдэх байсан юм. 

Ла лигийг таван тойргийн дараах байдлаар Барселона 15 оноотой, Севияа 13 оноотой, Атлетико мадрид 11 оноотойгоор тэргүүлж байгаа бол Реал Мадрид найман оноотой хүснэгтийн наймдугаарт бичигдэж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?