ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДИЙН ЭМЧ НАР ЭХ, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН АСУУДЛААР ЧУУЛЖ БАЙНА

2017-09-22  

Эрүүл мэндийн яам, ЭХЭМҮТ, НҮБ-ын хүн амын сантай хамтран "Туршлагаа солилцож, тусламжаа сайжруулъя" сэдэвт үндэсний 7-р конгрессийг зохион байгуулж байна. Конгрессд нийслэл, аймаг, орон нутгаас нийт 250 орчим зочид төлөөлөгчид оролцож байна. Хурлаар эх-ургийн анагаах ухааныг хөгжүүлэх, 0-5 насны хүүхдийн эндэгдлийг бууруулах, эх, хүүхдийн өвчний тандалтын тогтолцоог нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний хожимдлыг арилгах, нярайн эрт үеийн тусламж үйлчилгээний удирдамжуудын хэрэгжилтийн талаарх асуудлыг хэлэлцэнэ.

Хурлын нээлтэнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг үг хэлэхдээ: Аливаа улс орны хөгжил, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарын нэг гол үзүүлэлт нь эх, хүүхдийн эрүүл мэнд байдаг. Өнөөдрийн "Туршлагаа солилцон тусламжаа сайжруулцгаая” үндэсний 7-р конгресс нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд эрүүл мэндийн салбарыг 2017-2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг амжилттай биелүүлж, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд нотолгоонд суурилсан баримт, судалгааны чухал ач холбогдолтой. 2017 онд "Эх яагаад эндэв", "Хүүхэд ягаад эндэв" гэсэн судалгааг гаргаж үр дүнд чиглэсэн сургалтуудыг явуулсан нь үр дүнгээ өгч байна.   Монгол улс дахь эхийн эндэгдэл, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тохиолдол бүрийг нягтлан судалсан нь эмнэлзүйн ач холбогдол бүхий мэдээллийг өгсөн судалгаа болж, нотолгоонд тулгуурласан практик ач холбогдолтой тушаал, журмуудыг гаргахад нөлөөлж, цаашид эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлд хувь нэмэр оруулж байна. Монгол улсын засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийн талаар ихээхэн анхаарч, тэдгээрийн өвчлөл, эндэгдлийн шалтгаанлуу чиглэсэн судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж, эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, чиглэлдээ тусгасны үр дүнд 2017 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдэл 100 000 амьд төрөлтөд 21.7, хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 17 болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эхийн эндэгдэл 2.5 дахин, хүүхдийн эндэгдэл 1.4 дахин болж буурсан. Гэвч уг үзүүлэлт нь бүс нутаг бүрт харилцан адилгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ тэгш, хүртээмжтэй бус, хожимдлууд оршсоор байгаа тул ялгавартай байдал байсаар байна."Туршлагаа солилцон тусламжаа сайжруулцгаая” үндэсний 7-р конгрессийн үр дүн, зөвлөмжийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж байгууллагаас эхлээд үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын зохион байгуулалт, техник, технологи, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадвар дутмагтай холбоотой үүсч буй хожимдлыг арилгаж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөж эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг амжилттай бууруулахад үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байгаа илэрхийлж эмч мэргэжилтнүүддээ амжилт хүслээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?