Энэ сарын 25-нд болох МАН-ын бага хурлаар дараагийн ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдийг томилох тухай ярилцах гэж байгаа. Тэгвэл МАН-ын бага хурлаар дараагийн засгийн газарт мэргэжлийн сайд нараа хэвээр ажиллуулахаар сэтгэл шулуудаж эхэлжээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд салбарынхаа ажлыг сайн мэддэг, огцруулж болохгүй сайдаар цөөхөн хүнийг нэрлэж болно гэвэл хэвээр нь авч үлдэх сайд нарыг Зам тээврийн сайд Д.Ганбат тэргүүлж байна. Тээврийн эдийн засагч зохион байгуулагч мэргэжилтэй. Тяньжин дахь далайн тээврийн байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан. МАН-ын Мэргэжлийн Засгийн Газар дахь салбараа сайн мэдэх, туршлагатай нэгэн. Монголын төмөр компани болон шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэгч үндэсний компанийг удирдаж байсан хүний хувьд төмөр замын бодлогыг авч явах сайдаар томилогдсонд салбарынхан нь ам сайтай байсан юм.
Мөн дараагийн засагт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хамгийн олон ажил амжуулсан гэдгээрэй бусдаасаа илүү үнэлэгдэж байна. Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүн толгойлох ёстой. ОХУ-д докторын зэрэг хамгаалсан МУ-ын зөвлөх зэрэгтэй, профессор удирдах ухаанаар мэргэшсэн сайд эрүүл мэндийн салбарт хэд байсан бол? Энэ ч утгаараа Эрүүл мэндийн сайддаа ам сайтай байна.Тэр итгэлийн алдалгүй Монгол улсын эрүүл мэндийн салбарт бодлогын томоохон дорвитой шийдвэрүүдийг гаргаж чадсан. Хамгийн энгийн жишээ: Гемиодиализийн тусламж болон эрхтэн шилжүүлэх тусламжийн санхүүжилтийг бүрэн шийдсэн. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, хөдөө орон нутгийн автомашины парк шинэчлэл, гадаад явах эмчилгээний урсгалыг багасгах чиглэлүүдээр тус тус зоригтой шийдвэрүүдийг гаргаж чадсан билээ. Тиймдээ ч МАН-ын гишүүд болон иргэд одоогийн эрүүл мэндийн сайдыг хэвээр үлдээх нь тодорхой болов.
Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Өнгөрсөн хугацаанд хамгийн үр дүнтэй ажилласан сайдын нэг. Тэрбээр ОХУ-аас тариаланчдад тоног төхөөрөмж олгоод буй. Мөн сайдын нэрэмжит 50 оюутны тэтгэлгийг олгосон. Махны экспортын биет хэмжээг нэмэгдүүлэхэд дорвитой ажил хийсэн гэж үнэлж болохоор байгаа юм. Түүнийг мөн л Мэргэжлийн Засгийн Газарт ажлаа сайн мэддэг цөөхөн сайдын нэг хэмээн Ерөнхийлөгч магтсан удаатай.
Удаах сайдаар Эрчим хүчний сайд П.Ганхүү тодорч байна.Тэрбээр дэд бүтэц эрчим хүчний салбарын мэргэжилтэн. Хэлтсийн дарга, Газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажиллаж байсан туршлагатай. Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. Япон улсад эдийн засгийн магистр, Австриал улсад мастерийн зэрэг хамгаалсан нэгэн. Монгол Улсыг хүйтний улиралд гал алдуулахгүйгээр бэлтгэлээ сайн базаадаг. Эрчим хүчний хангамжийн чиглэлд томоохон төсөл хөтөлбөр бэлэн болгоод буй. Засгийн газар өөрчлөгдөж болох ч төрийн бодлого ганхах учиргүй тул МАН-ын гишүүд ч дээрх сайд нарыг үлдээхээр сэтгэл шулуудсан бололтой. Бүгд мэргэжлийн хүмүүс учир дараагийн засагт багтан олон ажлыг хийнэ гэдэгт ч иргэд илтгэлтэй байгаа юм.
Г.Болд