УНТЭ, БНСУ-ЫН ГЭГЭЭН МАРИЯ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН ЦУСНЫ ҮҮДЭЛ ЭС ХАДГАЛАХ БАНК БАЙГУУЛНА

2017-09-23  

Орчин цагийн анагаах ухааны шилдэг ололтуудын нэг болох үүдэл эсийн эмчилгээг УНТЭ-ийн хамт олон Чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээгээр 2011 эхлүүлэн өнөөдрийг хүртэл бие амжилттай гүйцэтгэж байна.

Энэхүү өндөр нарийн технологийг анх БНСУ-ын Католикийн Их сургуулийн Гэгээн Мария эмнэлэгтэй хамтран ажилласны үр дүнд эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээ сурган, тэднээс заавар зөвөлгөө авч хэрэгжүүлсэн түүхтэй аж.

 

Цаашид эмчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, улмаар донороос эс шилжүүлэн суулгах технологи шилжүүлэх, цусны үүдэл эс хадгалах банк байгуулах үүднээс УНТЭ-ийн ерөнхий захирал Б. Бямбадорж, УНТЭ-ийн Цусны эмгэг судлал, Чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга Н. Оюундэлгэр нар БНСУ-ын Католикийн Их сургуулийн Гэгээн Мария эмнэлэгтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Тус эмнэлэг нь цусны хавдарын болон Чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээгээрээ дэлхийд 3 дугаар байранд ордог аж.

Цусны үүдэл эсийг төрж буй эхийн хүйнээс болон сайн дурын донорын цуснаас тусгай технологиор бэлтгэн гүн хөлдөөх аргаар хадгалдаг байна. 

 Image may contain: screen

 

 

Эх сурвалж : Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?