НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ П.БАЯРХҮҮ ТОЙРГИЙНХОО ИРГЭДТЭЙ 4 ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

2017-09-25  

НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү өөрийн сонгогдсон тойрог болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17,18,19,20 дугаар хорооны иргэдтэйгээ өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 9 дүгээр сарын 23,24-нд ээлжит уулзалтаа хийлээ. 

Arslan.mn

Тэрээр улиралд нэг удаа тойргийнхоо иргэдтэй уулздаг бөгөөд уулзалт болгоноор иргэдийнхээ санал бодлыг сонсч, Нийслэл болон хороонд нь хийгдэж буй ажлуудын талаар танилцуулахаас гадна холбогдох албаны удирдлагууд иргэдийн асуултанд газар дээр нь хариулж, саналыг нь сонсч ажилладагаараа онцлог юм. 

Arslan.mn

Дээрх хороодын хувьд нийтийн тээврийн автобусны зогсоол дутмаг, нийтийн тээврийн үйлчилгээний соёл тааруу, автобус хоорондын хүлээлт их, айл өрхүүд хашаагаа зөвшөөрөлгүй сунгаснаар нийтийн эзэмшлийн гудамж талбайн орц, гарц хаах, гэрэлтүүлэг дутмаг, цахилгаангүй айл өрх их, авто замын хурд сааруулагч муудсан, зам тавих зэрэг асуудлууд иргэдээс их ирдэг аж. 

Arslan.mn

Тиймээс НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хариуцсан албаны удирдлагуудыг иргэдтэй биечлэн уулзуулан, газар дээр нь иргэдийн асуултанд хариулж, хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, Эцэг эхчүүдийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн 17,18,20 дугаар хороодод байрлах Сургуулиуд орчимд 5 байршилд хурд сааруулагч, 43 ширхэг тэмдэг, 83.2 мкв талбайд тэмдэглэгээ болон нүхэн эвдрэлүүдийг засварласнаар сурагчдын аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлсэн байна.

Arslan.mn

Мөн УБЦТС –тай хамтран Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд нийт 5 байршилд цахилгаан дамжуулах агаарын шугам тавьж, гэрэл цахилгаангүй айл өрхүүдийг хамруулахад бэлэн болгосон. Ингэснээр нийт 500 орчим айл өрх цахилгаанд холбогдож байгаа аж. Иргэдийн хувьд өрхийн хэрэгцээнд амьдарч буй газраа өмчлөх, газрын маргаантай асуудлуудад Нийслэл, дүүргийн газрын албанаас тогтмол заавар, зөвлөгөө өгч ажилласан байна.

Arslan.mn

Түүнчлэн 18 дугаар хорооны 71 дүгээр сургуулийн спорт заал, өргөтгөлийн бүтээн байгуулалтанд зориулж газар чөлөөлөлтийн ажил зэрэг авто зам, нийтийн тээвэр, гэрэлтүүлгийн олон ажлуудыг хийж гүйцэтгэснээ иргэддээ танилцууллаа.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?