АВТОМАШИНЫ ДУГААРЫН ДАВХАРДАЛ, ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООНО

2017-09-25  

“Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө” гэх зартай холбоотой хууль бус үйлдэл болон автомашины дугаарын давхардал, наймаа зэргийг нэн яаралтай таслан зогсоож, хатуу арга хэмжээ авч, хариуцлага тооцохоос гадна шаардлагатай тохиолдолд олон нийтэд зарлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг салбарын сайд Д.Ганбат холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Түүнчлэн төлбөр хураах цэгтэй холбоотой асуудал, товчоо орчимд түгжрэл, дараалал үүсч байгаа иргэдийн гомдол, саналд онцгой анхаарал хандуулж, төлбөр хураах үйл ажиллагааг бэлэн мөнгөөр бус цахим картаар, автоматаар бүртгэдэг болох системд шилжих ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө. Мөн тэрээр салбарын хэмжээнд “Нэг хүн-Нэг бүтээлч ажил” санаачлагын хүрээнд шинэ санал санаачлага, бүтээлч ажлын гүйцэтгэл, тайланг үнэлж дүгнэх үүргийг холбогдох газрын дарга нарт өгч шинэ бүтээл, санал санаачлагыг бодлогоор дэмжинэ хэмээн онцоллоо. 

 

 

Эх сурвалж : ЗТЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Б Жаргал :энэ хэн бол цэвэр энд байгаа улсын ажилын хариуцлаг эхлээд ард иргэд өгнө (МӨНГӨӨР ) дараа нь дарга нарт долгионд өгнө одоо ард иргдыг дэрэмдэнэ ийм л юм болно 2017-09-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?