ХУУРАЙ МУХРЫН ЗУСЛАНГИЙН ЧИГЛЭЛД ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ ШИНЭ АНГИТАЙ БОЛНО

2017-09-25  

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухрын зуслангийн чиглэлд гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар барилгын ажлыг эхлүүлжээ.

Тус ажлыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор суурьшлын бүсүүдэд шинээр гал түймэр унтраах, аврах ангиудыг байгуулах ажлын хүрээнд эхлүүлсэн байна.

Тус ажлыг "Жи СИ Ай" ХХК хариуцан барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор гүйцэтгэл таван хувьтай явагдаж байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Нямхорлоо, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга нар хэллээ. Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн барилга 2018 оны IV улиралд ашиглалтанд орох аж.

 

 

П.ДОСМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?