Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын “Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай” А/46 дугаар тушаалын дагуу Багануур дүүргийн “Хэрлэн” Авто тээврийн шалган бүртгэх товчоонд хяналт шалгалт хийгдэж байна.
Шалгалтаар Хэнтий аймгийн Чингис хотоос 2 ширхэг тарваганы тулам, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас 1 ширхэг тарваганы тулам тээвэрлэгдэж ирснийг илрүүлж, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч ажиллалаа.
ЭХ СУРВАЛЖ:НМХГ