ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН НУУЦЛАГ 10 ЗУРАГ

2017-09-26  

Эдгээр зургийг ердийн зургийн аппаратаар, гэрэл зураг сонирхогчид хальснаа буулгасан байдаг. Мэдээж ямар ч засвар ороогүй зургууд юм.

1.Ноён Годдардын салаа 

Дэлхийн нэгдүгээр дайны үеэр тулалдаж байсан ноён Годдардын зургийн цомог дахь хачирхалтай гэрэл зураг. Зураг авахуулсны дараа салааны гишүүд зургийг харахад нэгэн офицерын ард механикч Фредди Жексоныг зогсож байгааг харжээ. Жексон уг зургийг дарахаас хоёр хоногийн өмнө нас барсан байжээ. Харин энэ зургийг тэд Жексоны оршуулгад явж ирснийхээ дараа даруулжээ.

2.Чарли Чаплины кинон дээрх гар утас

Чарли Чаплины 1928 оны “Цирк” хэмээх киног 2010 онд DVD болгон гаргахдаа чанарыг нь сайжруулсан байна. Энэ хэсэг нэгэн эмэгтэй гар утсаар ярьж буй мэтээр харагджээ. Найруулагч Жорж Кларк эдгээр кадрууд цаг хугацаагаар аялагчид оршин тогтнодог гэдгийн баталгаа гэж үзжээ. 

3. Хар баатар

Энэ үл мэдэгдэх биетийн зургийг анх 1960 онд хиймэл дагуулаар дарж байжээ. Мөн НАСА-н эрдэмтэд үүнийг “Black Night” гэж нэрлэжээ. Энэ нууцлаг биетийг байнга харах болсон бөгөөд дэлхийн тойрог замд гарч ирээд хэсэг хугацааны дараа алга болсон байжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар уг биет нь хиймэл дагуулын үлдэгдэл гэжээ.

4. Babushka Lady

1963.11.22-нд Даллас-д. Америкийн ерөнхийлөгч Жон Кеннеди буудуулан нас баржээ. Хэргийн газар дарагдсан гэрэл зургуудад ажиглалт хийхэд гартаа камер барьсан эмэгтэйг олж харжээ. Түүнийг ерөнхийлөгчийн аллагтай холбоотой гэрэл зургийг камертаа буулгасан байж магадгүй хэмээн Тусгай албаныхан удаан хайсан байна. Гэвч түүнийг хэн болохыг олж тогтоох оролдлого амжилтгүй болжээ. Энэ үл таних эмэгтэйг хуучны орос эмэгтэйчүүд шиг толгойдоо ороолт зүүсэн байсан учраас түүнийг “Babushka Lady” гэж нэрлэжээ.

5. Солуэй-Фертийн сансарын нисгэгч

1964 онд Жим Темплэтон 5 настай охины зургийг даржээ. Эргэн тойронд нь ямар ч зүйл байгаагүй ажээ. Зураг дарсны дараа харахад охины толгойны ар хачин жигтэй биет дүрс байгааг анзаарчээ. Дүн шинжилгээнээс харвал энэ зурагт ямар ч засвар ороогүй гэжээ. 

6. HOOK” аралын ойролцоох ер бусын амьтан

Интернетэд энэ зургийг фотошопоор янзалсан зураг гэж дүгнэсэн байв. Гэвч энэ зургийг 1965 онд гэрэл зурагчин Роберт Ле Серрек авсан ба тэр үед Фотошоп байгаагүй юм. Австралийн Хук аралын ойролцоо нэгэн сэжигтэй зүйлийг анзаараад тэр даруй хальсандаа буулгаж авсан байна. Энэ зүйл одоог хүртэл амьтан судлаачдын хэлэлцэх сэдэв байсаар л байна.

7. Саран дээрх Пирамид

Энэ зургийг “Apollo-17” гэх хиймэл дагуулаар даржээ. Энэ зурагт ажиглалт хийхэд үнэхээр пирамидтай төстэй бүтэц байна гэж тодорхойлжээ. Энэ зураг олон хүнд сарны ард пирамид байдаг гэдэгт итгэх шалтгаан болжээ. 

8. Хессдален хөндийн гэрэл

Энэ зургийг Норвегийн гэрэл зурагчин 30 секундэд хальснаа буулгасан байна. Энэ гэрэл зураг Хессдалены хөндий дээгүүр нисэж буй хачин жигтэй гэрлийн цорын ганц нотолгоо биш юм. Спектрийн дүн шинжилгээнээс харвал энэ зүйл нь скандий, цахиур болон төмрөөс бүрдсэн гэжээ. Гэхдээ эрдэмтэд энэ зүйл юу болохыг одоог хүртэл олж мэдээгүй байна.

9.Tank Man

Энэ зургийг 1989 оны Бээжин дэх Тянаньмэний талбайд болсон үймээний үеэр даржээ. Энэ үл мэдэх эр танкны эгнээний өмнөх замыг биеээрээ хааж хагас цагийн турш зогсжээ. Энэ зураг дэлхийн алдартай сэтгүүлүүдийн нүүрэн дээр гарсан хэдий ч энэ эрийн хэн болох түүнд юу тохиолдсон талаар одоог хэрнэ мэдээгүй байна. 

10. Унаж буй эр

Энэ зургийг гэрэл зурагчин Ричард Дрэв 9.11-ны террорист халдлагын үеэр даржээ. Тухайн цаг үедээ уг зураг дэлхий даяар тархаж байжээ. Олон хүн түүний унаж буй биеийн байрлалыг онцлон “Түүний эгц унаж буй энэ байрлал өмнө нь байгаагүй зүйл” гэжээ. Унаж буй эрийн хэн болохыг мэдээгүй бөгөөд Америкийн иргэн байх гэж таамаглаж байжээ.

Эдгээр зургууд маш олон асуултыг хүмүүст үлдээгээд байгаа аж. Мэдээж ямар ч засвар ороогүй учраас илүү сонирхол татаж байгаа байх. Зарим хүмүүс хийсвэр болон нууцлаг зүйлд итгэж явдаг. Жишээ нь саран дээр амьдрал байдаг, харь гаригийнхан оршдог гэх зэрэгт. Энэ талаарх яриаг баталж буй мэт эдгээр зургийн учрыг одоог хүртэл олоогүй байна.

 

 

П.ДОСМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?