ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЖ, ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ НЭГДЭНЭ

2017-09-26  

Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн болон цахим хүчирхийллийн хор уршгаар эрх нь зөрчигдөж амь насаа алдах, охидын дунд амиа хорлох, архи тамхи, мансууруулах бодист донтох зэрэгт гэмт үйлдлүүд нэмэгджээ. Мөн энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж иргэдийн хяналт, оролцоог сайжруулах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, охидод зориулсан амьдрах ухаан, хүмүүжиил, төлөвшлийн боловсрол сургалтыг зохион байгуулах, буруу зан үйлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийх ёстойг “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ноос мэдээллээ.

Манай улсад таван эмэгтэй тутмын нэг нь ямар нэг хүчирхийлэлд өртөж, гурван эмэгтэй тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байдаг байна. Энэ асуудлыг цаашид хэрхэн багасгах талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа “Хэдийгээр эрх зүйн орчин сайжирч, хууль тогтоомжууд гарсан ч гэмт хэргийг нуун дарагдуулах, хэргийг хуучруулах, авилга өгөх оролдлогууд гарсаар байна”. Иймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нийт иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, ээжүүдийг бидэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна гэлээ. 

 

 

П.ДОСМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?