ХҮҮХДИЙГ БУРУУ ТЭЭВЭРЛЭСНИЙ УЛМААС НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРЛАА

2017-09-27  

Замын цагдаагийн албаны ЖШУХ нь 2017 оны 9-р сарын 26-ны Мягмар гарагт нийт 343 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 231 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 7 хүн гэмтэж бэртсэн байна. Үүнээс 6 нь бага насны хүүхэд байсан бөгөөд дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллалаа. 

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Тухайлбал:

  1. СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн уулзварт H.Sonata-6 маркийн автомашины жолооч Г нь камерын шон мөргөж, жолооч 36 настай Г, 5 настай С нарын 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн хэргийг шалгаж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал,  суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

ТА ХҮҮХДЭЭ ХАЙРЛАДАГ Л БОЛ АРЫН СУУДАЛД, ХАМГААЛАЛТЫН БҮС ХЭРЭГЛЭН СУУЛГА  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?