БНХАУ-ын нэгэн иргэн Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад байх визийн хугацааг 6335 хоног буюу 17 жил 4 сар 10 хоног хэтрүүлэн, хуурамч бичиг баримт ашиглан амьдарч байсан учраас тус иргэнийн албадан гаргаж нутаг буцаажээ.
Монгол улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа аливаа гадаадын иргэн нь хууль тогтоомжийг сахин биелүүлж, хуульд заасны дагуу бүртгүүлэх, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн хугацаанд оршин сууж, уг хугацаандаа тус улсаас гарах үүргийг хүлээдэг байна. Дээрх үүргээ биелүүлээгүй мөн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, хуурамч бичиг баримт ашигласан ямар ч гадаадын иргэнийг манай улс албадан гаргадаг юм байна.
П.ДОСМАА