9 дүгээр сарын 27 буюу өнөөдөр Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан Монголын аялал жуулчлалын салбарынхан нэгдэж дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Үүнд:
- "Нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” эрдэм шинжилгээний бага хурал /Цэнгэг ус, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд/
- "Аял. Таашаа. Хүндэл” сэдэвт хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй аялан жуулчлахыг сурталчлах өдөрлөг /Сүхбаатарын талбайд/
- "Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” сэдэвт их дээд сургуулийн аялал жуулчлалын оюутнуудын дунд зохион байгуулагддаг Гранд тур улсын олимпад
- Аялал жуулчлалд ээлтэй сэтгүүлчдийн "..." клуб байгуулагдах
- Аялал жуулчлалын компани, уул, аяллын клубүүдийн "Эко аялал" танилцуулга арга хэмжээ
ЭХ СУРВАЛЖ : МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО