Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын статистик мэдээллийг хүргэж байна. 2017 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 2016 оны мөн үетэй харьцуулахад нийт зорчигчдын тоо 59,962-оор буюу 15,43 хувиар өссөн ба жуулчдын тоо 57,535-аар буюу 16,94 хувиар өссөн байна.
Мөн голлох зах зээлийн 15 орны жуулчдын тоо 1,5-28,4 хувийн өсөлттэй байгаа бол Украйнаас ирж буй жуулчдын тоо буурсан дүн гарчээ. Мөн дээрх хугацаанд аялал жуулчлалын салбараас Монгол Улсын эдийн засагт 296 сая ам долларын орлогыг оруулсан байна.
ЭХ СУРВАЛЖ : БОАЖЯ-НЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР