ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛ НЬ ЦУЦЛАГДСАН Ч БАРИЛГЫН АЖИЛ ЯВУУЛСААР БАЙНА

2017-09-27  

Анх 2008 оны наймдугаар сарын сарын 22-нд Байгаль орчны яамны сайдын тушаалаар "Зүүнбаян Рэйфайнери" гэх компанид "Бага тэнгэрийн ам"-ны хязгаарлалтын бүсэд дөрвөн га газрыг олгосон. Тэр үеэс саяхныг хүртэл гэр газрыг ашиглаагүй байж, энэ жилээс барилгын ажил эхлүүлжээ.

Их тэнгэрийн амны наахна, "Маршал"-ын гүүрний зүүн талд барилга барихаар зэхэж, том хашаа босгосон нэгэн компаний гадна шөнийн цагаар олон машин хөлхөж, элс шороо зөөн бужигнасан тухай мэдээлэл гарч байсан. Тодруулбал "Зүүнбаян Рэйфайнери" ХХК-ийн захиалгаар "АBT" групп барилгын гүйцэтгэгчээр ажиллаж, тус газарт хувийн орон сууцны зориулалттай 20 хаус барина гэсэн мэдээлэл байсан. Тухайн үед салбарын яамнаас зөвшөөрлийг нь цуцалсан. Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанаас энэ оны долдугаар сарын 27-нд газрын эрх дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлснээс хойш 90 хоногийн дотор газрыг анхны байдалд нь оруулан хүлээлгэж өгөх ёстой. Мэдэгдлийн хугацаа дуусахад газраа хүлээн авна гэсэн хариуг өгч байсан. Тиймээс бид арваннэгдүгээр сар гэхэд асуудал шийдэгдэнэ гэж ойлгосон.

Гэтэл одоог хүртэл "Зүүнбаян Рэйфайнери" гэх компани гэгээн цагаан өдрөөр барилгын ажил явуулсаар байна гэж оршин суугчид мэдээлэл өгсөн. Өдийд энэ барилгын үйл ажиллагаа зогссон байх ёстой атал, яагаад барилгын ажил эд явагдаж, нүх ухаж, шороо зөөж байна вэ? БОАЖ яамнаас тодруулахад "зөвшөөрөл нь цуцлагдсан. Цагдаа руу шилжүүлсэн байгаа" гэв.

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАР ОЧДОГ Ч ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГГҮЙ

Богдхан уулын ДЦГ-ын захиргааны газар ашиглалтын мэргэжилтэн Г.Ганзоригт “Анх 2008 оны наймдугаар сарын сарын 22-нд Байгаль орчны яамны сайдын тушаалаар "Зүүнбаян Рэйфайнери" гэх компанид "Бага тэнгэрийн ам"-ны хязгаарлалтын бүсэд дөрвөн га газрыг олгосон. Тэр үеэс саяхныг хүртэл гэр газрыг ашиглаагүй байж, энэ жилээс барилгын ажил эхлүүлжээ. Энэ компани Дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчсөн буюу голын гольдролыг эвдэж, бургас модыг үндсээр нь булгалан авч, хөрсийг барилгын хаягдал шороо асган дүүргэж, суурь цутгаж байгаа. Үүнийг эсэргүүцэж салбарын яаманд хүсэлт гаргаж 2017 оны зургадугаар сарын А177 тушаалаар газар эзэмших тушаалыг нь цуцлуулсан. Гэсэн ч одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Газрын гэрчилгээг нь шалгахаар удаа дараа очсон ч эзэн нь байдаггүй, бид очоод шууд үйл ажиллагааг нь зогсоох эрх байхгүй. Үйл ажиллагааг нь түргэн зогсоохын тулд Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч гээд бүхий л газарт хандсан. Байгаль хамгаалагч нар очдог ч юу ч хийж чаддаггүй. Зөрчлийн хууль бариад машин тэргийг нь хураана гэвэл бусдын эд хөрөнгөд халдсан хэрэгт орно.

Одоогоор хийх зүйл бол барилга босч эхлэхээс өмнө цагдаа, хүчний байгууллага, байцаагч нар үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй байна.

НИЙСЛЭЛИЙН МХЕГ-Т ЭНЭ КОМПАНИЙГ ШАЛГАРУУЛАХ ХҮСЭЛТ ЯВУУЛСАН

Туул голын сав газрын захиргааны захирал Я.Болдбаатар ”Энд хэний компани, ямар барилга бариад байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй. Газар дээр нь очиж асуухаар "Бид нар гүйцэтгэгч компани, Захиалагчаа мэдэхгүй" гэсэн хариултаар ам гаргадаг. Олон удаа албан бичиг, хүсэлт, шаардлага хүргүүлдэг ч хариу ирүүлдэггүй. Гэрчилгээ зөвшөөрлөө ч үзүүлдэггүй. Нийслэлийн МХЕГ-т энэ компанийг шалгуулах хүсэлт явуулсан. Хариуцсан эзэн, мэдээлэл авах хүн олдоггүй. Бид ЦЕГ-ын дэргэдэх байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдол гаргасан.

Хариуцах ёстой газрууд, эрх бүхий албан тушаалтнууд ийнхүү ярьж байна. Өөрөөр хэлбэл хууль дүрэм үйлчилдэггүй энэ компанид хяналт шалгалт тавих хүн алга. Энэ асуудлыг хэн шийдэх вэ?

 
 
 
Эх сурвалж : Зууны мэдээ сонин
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:Archaagvi turiin baiguullaguud bn tsaana chin 2017-09-27
Сараа:Оюуны ундаа гэж сонссон юм байна.Сэтгэлгүй хүмүүс 2017-09-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?