СУРГАЛТЫН ИЖ БҮРЭН ШИНЭ ”АМЬД” ПОЛИГОНЫГ БИЙ БОЛГОЖ ЧАДЖЭЭ

2017-09-27  

УБТЗ" ХНН төмөр замын чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарч ТДС, МСҮТ-ийнхөө сургалтын материаллаг бааз, сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч байна. Энэ жил эдгээр сургуулийн сургалтын полигоныг шинэчлэхэд УБТЗ 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд сургалтын иж бүрэн шинэ "амьд" полигоныг бий болгож чаджээ.

Уг сургалтын "амьд" шинэ полигоныг нээснээр оюутан залуус үйлдвэрлэлийн дадлагаа сургууль дээрээ яг л тухайн ажлын байрны орчин нөхцөлтэй адил орчинд хийх бололцоотой болж сургалтын чанарт ахиц гарах юм. Үүний үр дүнд төмөр замын найдвартай, тасралтгүй, аюулгүй байдлыг хангаж чадах чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэн гарна гэж үзэж байна. Төмөр замчны мэргэжил нь хором бүрээр хөдөлгөөний аюулгүй байдал хэмжигдэж байдаг хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой онцгой хариуцлагатай ажил үүргийн нэг юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?