Бага хурлын чуулганаар ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг төрийн хамгаалалтанд авчээ. Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын гишүүн Хаянхярваа нарын хамт нэг дор амьдрадаг SEOUL констракшин байрыг нь одоогоос 3 хоногийн өмнөөс төр хамгаалж эхэлсэн тухай тус байрны оршин суугчид мэдээлж байна. Тэрбээр ирэх долоо хоногт хуралдах УИХ-ын чуулганаар ерөнхий сайдаар томилогдонгуут Их Тэнгэрийн аманд амьдрах юм байна.
Харин Х.Баттулга ерөнхийлөгч Их Тэнгэрийн аманд амьдрахаас татгалзсан байна. Нэгдүгээр сургуулийн дэргэд орших Ю.Цэдэнбал даргын өргөө харшид амьдрахаар шийдэж, засвар тохижилтыг ажлыг эхлүүлсэн байна.
Ц.ХИШГЭЭ