ИНТЕРМЭД ЭМНЭЛЭГ, КУБЫН ЭМНЭЛЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

2017-09-28  

Гавана хотноо Монголын Интермэд эмнэлэгийн гүйцэтгэх захирал Я.Нямтогтох, Кубын төрийн өмчит Эмнэлэгийн үйлчилгээний төвийн Ерөнхийлөгч хатагтай Миладис Оррака Кастияа нар байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав. Хэлэлцээрийн хүрээнд БНКУ-ын нарийн мэргэжлийн эмч нарыг Монголд ажиллуулж туршлага солилцох ажээ.

Хэлэлцээр байгуулах ёслолд хоёр талын төлөөлөгчдөөс гадна Монгол Улсаас БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр оролцож, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргахад түлхэц үзүүлж буй хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсанд баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагаанд нь амжилт хүсэв. Уг хэлэлцээр нь хоёр орны эрүүл мэнд, анагаахын салбарт эмч мэргэжилтэн солилцох анхны хэлэлцээр гэдэг утгаар ач холбогдолтой болохыг Элчин сайд онцлон тэмдэглэв.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?