Монголын яруу найрагт хүндтэй байр суурь эзлэх зохиолч, яруу найрагч, утга зохиолын томоохон зүтгэлтэн Долгорын Нямаатай Монголын урлаг, соёл, утга зохиолын ертөнц, уншигчдын төлөөлөл салах ёс гүйцэтгэлээ.
Дуурийн театрт болсон Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Төрийн соёрхолт яруу найрагч Д.Нямаатай салах ёслол гүйцэтгэх ажиллагаанд МЗЭ-ийн дарга Ц.Буянзаяа болон ардын уран зохиолч Д.Цоодол, Т.Галсан тэргүүтэй үе үеийн зохиолчид нь хүндэтгэл үзүүллээ.
Э.МАНДУУЛ