ЗОРИГТ САЙДАД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

2016-03-17  

Сайд таны амрыг эрье. Юуны өмнө таны зөв мэргэн шийдвэрт талархал илэрхийлье. Юунд талархал илэрхийлж буйг зарим уншигч ойлгоогүй байх магадлалтай тул бяцхан өмнөтгөл хийе. Замын үүд өртөөний Ачих буулгах терминаль улсад сар бүр 82 сая төг тушаадаг байсан. Хэвийн ажиллаж байсан терминалийг жил гаруйн өмнөөс "Монголын Төмөр Зам" ХХК илүү үр ашигтай ажиллуулна гэж өөртөө татаж аваад бүрмөсөн унтраажээ. Илүү ашигтай ажиллах байтугай, жил сул зогсоож, улсад өмнөхөөр нь тооцоход 1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байх юм. "Монголын төмөр зам " ХХК-ийн жилийн хугацаанд учруулсан 1 тэрбум төгрөгийн хохирлыг эргэж нөхөхгүй. Гэхдээ аж ахуйн ажил ингэж эзэнгүйдэж, цалгардаж болохгүй. Та үүнийг зогсоолоо. Ямар ч гэсэн Ачих буулгах терминаль хэвийн ажиллагаандаа орж, сард 82 сая төгрөг, жилдээ 1 тэрбум төгрөг тушаадаг байсан хэвэндээ орох боллоо. Хүмүүс нь ажилтай, урам зоригтой боллоо. Энэ зөв шийдвэрт баяр хүргэсэн юм. Танд баяр хүргэхийн хажуугаар ил захидал бичих болсон бас нэг шалтгаан нь "Монголын Төмөр Зам" ХХК-ийн тарьсан балаг нийтлэлийн мөрөөр CONTROL.MN-д ирсэн шинэ мэдээллийг Таны сонорт хүргэх гэсэн юмаа. 

"Монголын Төмөр Зам" ХХК гэх байгууллага улсад юу хийж бүтээв ээ? Маш богинохон түүхтэй хэрнээ ямар их балаг тарьж амжаа вэ? энэ байгууллага. Төмөр замаар, түүний агуулахаар нэг ашигладаггүй, сул хадгалсан техник тоног төхөөрөмж, зүтгүүр буюу вагоны толгой байна гэх юм. Үнийг нь та гадарлаж байгаа байлгүй дээ. 125 сая ам.доллар зараад л 10 орчим вагон толгой авсан тухай хэлж ярьж байна. Дээр нь олон арван тэрбумын өртөгтэй техник төхөөрөмж ч эзэнгүй мэт хэвтэж байна гэдэг мэдээлэл өгч байна. Тэгтэл тухайн үеийн удирдлагын нэг Ганбат гэгч АТГ-д шалгагдахаас зугтаж гадагшаа гарчихаад, АНУ-аас том том үг хэвлэлээр тээгээд байдаг. Хэн ингэж улсын хөрөнгийг дураараа шамшигдуулав? Хэн ийм боломж олгов? Хэн хэн гэгч эрхтэн дархтан гараа угаав? Хоёр үнэн гэж байдаггүй. Тиймээс гагцхүү үнэн мөнийг олж тогтоох үүднээс Сайд танд хандах болсноо дахин учирлая. Та сошиал ертөнцөд нээлттэй хүн. Түүгээрээ ч хариугаа илгээж болно. Иргэдээс ирүүлсэн, сул зогсож буй, моралийн элэгдэлд орох шахсан "Цоо шинэ төхөөрөмжийн " зургаас явуулав.

 

Таныг хүндэтгэсэн CONTROL .MN мэдээллийн сайт 2016 .03.17

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?